Шинээр төрсөн хүүхэд тайван унтаж байхдаа яагаад үнэгчилдэг вэ?

Хүүхдийн инээмсэглэхийг харахаас илүү сэтгэл хөдөлгөм зүйл гэж байхгүй биз ээ. Шинэхэн аав ээжүүд дөнгөж төрсөн хүүхдийнхээ анхны инээмсэглэлийг нь харахад хичнээн сайхан мэдрэмж авдагийг төсөөлөхийн аргагүй байх. Мөн бяцхан хүүхдүүд унтаж байхдаа инээмсэглэх нь их л сонирхол татдаг. Тэд зүүдэлдэг үү? Эсвэл ээжийнхээ гэдсэнд байсан үеэ санадаг уу? Энэ талаар олон тааамаглал бий. Тэгвэл бид та бүхэнд энэ удаагийн мэдээллээрээ бяцхан үрс унтаж байхдаа яагаад инээмсэглэдэг талаарх мэдээллийг хүргэж байна.

Хүүхэд төрөхөөсөө өмнө инээмсэглэдэг

4D хэт авиа ашиглан 500 гаруй жирэмсэн эмэгтэйг хамруулсан судалгаагаар 31 хүртэлх ураг гэдсэндээ инээмсэглэж байгааг тогтоожээ. Тэд бүгд дунджаар 3.21 секунд инээмсэглэсэн байна. Энэхүү судалгаагаар эрдэмтэд хүүхэд эхийн хэвлийд байхдаа ч инээмсэглэдэг болохыг тогтоожээ.

Жирэмсний 26 дахь долоо хоногт бяцхан үрс инээмсэглэж, нүдээ анивчиж, бүр уйлж чаддаг. Эдгээр нүүрний хувирал нь төрөх мөчид бэлдэж буй өөрийн эрхгүй рефлексүүд юм.

Тэдний анхны инээмсэглэл нь рефлекс, өөрийн эрхгүй үйлдэл юм

Дээр дурьдсанчлан, эхийн хэвлийд байгаа хүүхдийн эдгээр үйлдлийг рефлексийн үйлдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдгээр нь өдөөлтөд шууд хариу үйлдэл үзүүлж буй хэрэг бөгөөд энэ нь нялх хүүхдийн хувьд ихэвчлэн дотоод сайн сайхан байдлын мэдрэмж юм. Бидний олонхоос ялгаатай нь нялх хүүхдүүд инээмсэглэж байгаагаа мэддэггүй байх магадлалтай.

Инээмсэглэхэд тохиромжтой цаг

Нярай хүүхэд унтахдаа идэвхтэй унтах, гүн унтах гэсэн 2 үе шатыг дамждаг. Идэвхтэй үе шат буюу REM нь нүдний хурдан хөдөлгөөн гэсэн үгийн товчлол бөгөөд тархины эрчимтэй үйл ажиллагаанаас үүсдэг гэж үздэг. Энэ нь унтсанаас хойш ойролцоогоор 60-90 минутын дараа тохиолддог боловч нойр нь мөчлөгтэй байдаг тул REM нь гүн нойртой ээлжлэн явагддаг. Хүүхдээ унтах үед та тэдний бие махбодийн өөрийн эрхгүй инээмсэглэж, ярвайж, хөлөө сунгаж байгааг харах болно.

Инээмсэглэх хариу үйлдэл

Тэд төрсний дараа шууд ярьж чаддаггүй тул инээмсэглэх, уйлах нь хүүхдийн харилцааны үндсэн хэрэгсэл юм. Тэдний инээж буй шалтгаан нь зарим үед тааламжтай байдал тайвшруулах мэдрэмжийн хариуд үзүүлж буй хариу үйлдэл юм.

Шинээр төрсөн хүүхэд зүүдэлдэггүй ч ой санамжтай байдаг

Бид тайван унтаж байгаа хүүхдийг харах үед тэдний инээмсэглэлийг байнга хардаг. Энэ нь тэд зүүдэлж байна гэсэн үг биш юм. Харин тэдний хувьд унтах процесс нь тархийг нь хөгжүүлэх, мэдээлэл боловсруулах, санах ойг бэхжүүлэх зэрэг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрээс үүдэн тааламжтай ой санамж нь тархинд нь хадгалагдсан хүүхэд үнэгчилдэг байна.

Та дөнгөж төрсөн хүүхдээ инээж байхыг анзаарч байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!