Бидний ертөнцийг үзэх үзлийг бүрэн өөрчлөх гайхалтай 13 баримт

Бидний ихэнх нь сургуульд байхдаа хичээлийнхээ үеэр цонх руу ширтэх юм уу ямар нэгэн өөр зүйл хийж, дэлхий ертөнцийн талаар тайлбарлахыг оролддог багш нарынхаа яриаг сонсдоггүй байсан гэхэд хилсдэхгүй.

Харин гэртээ ирээд алдартай хөгжмийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино үзэх эсвэл видео тоглоом тоглож цагийг нөхцөөсөөр зарим нэг чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөсөн байдаг.

Тэгвэл бид та бүхэнд хүүхэд байхдаа анзааралгүй өнгөрүүлсэн хачирхалтай зүйлсийн талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

1. Дөл нь сүүдэр үүсгэдэггүй

Дөл нь гэрлийн эх үүсвэр учраас сүүдэргүй байдаг. Илүү тод гэрлийн эх үүсвэр байхгүй бол сүүдэр харагдахгүй.

2. Скоч цантсан цонхны цаана байгаа зүйлсийг тод харагдуулдаг

Цантсан гадаргуутай шилийг нэвт харахын тулд скочоор ашиглаж болно.

3. Шар тагтай ундаа нь тусгай найрлагатай гэсэн үг юм

Та шар тагтай хийжүүлсэн ундааны савыг харсан байх. Үйлдвэрлэгч манжингийн сахартай ундааны тусгай хувилбарыг ингэж тэмдэглэдэг.

4. Хурууны арьс усанд удаан байлгахад үрчлээс үүсдэг. Энэ нь бидний амьдралыг хөнгөвчлөхөд тусалдаг

Усанд удаан байх үед арьсан доорх судас нарийсдаг тул үрчлээ үүсдэг. Үрчлээ нь нойтон зүйлийг хуруугаараа илүү сайн наалдуулахад тусалдаг.

5. 241543903 гэж хайвал нэг иймэрхүү зурагнууд гарч ирдэг

Дэвид Хорвиц бол ийм өвөрмөц дугаартай зургаа нийтэлсэн анхны хүн юм. 241543903 дугаар нь Дэвидийн хөргөгчний серийн дугаар болон түүний хөргөгчинд хадгалсан шошны сав дээрх зураасан кодуудын хослол юм. Та Гүүгл дээр 241543903 гээд хайгаад үзээрэй. Хачирхалтай зургууд гарч ирэх болно.

6. Буддагийн толгой үсээр биш 108 эмгэн хумсаар бүрхэгдсэн байдаг

Эртний домогт будда зугаалж, бясалгаж байгаад нар дээр хөөрөхийг мэдэлгүй толгой дээрх үсээ шатааж орхидог. Харин түүний толгойг хамгаалахын тулд олон мянган эмгэн хумс толгой дээр нь ирдэг ба толгойг нь хөргөж хамгаалж байхдаа наранд шатаж үхдэг гэсэн байдаг.

7. Банана, өргөст хэмх нь жимс, харин гүзээлзгэнэ нь жимс биш юм

Жимс нь нимгэн хальстай дундаа шүүслэг мөн үртэй байдаг. Тиймээс усан үзэм, улаан лооль, өргөст хэмх, банана, чинжүү, хаш зэрэг нь онолын хувьд жимс юм. Харин гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө нь үнэндээ самар жимсэнд ордог.

8. Спонж Боб дахь байшингууд нь хог хаягдлаар хийгдсэн байдаг

SpongeBob SquarePants-ийн шүтэн бишрэгчид анзаарсанчлан хүүхэлдэйн киноны байшингуудын хэлбэр нь хүмүүсийн далайд хаясан машины дуу намсгагчтай төстэй байв.

9. Бяцхан лусын дагина ба Геркулес хоёр төрөл юм

Бяцхан лусын дагина киноны Ариел бол Тритоны охин, Тритон бол Посейдоны хүү учраас Ариэль бол Посейдоны ач охин юм. Геркулесийн эцэг Зевс бол Посейдоны ах юм. Тиймээс Ариел болон Геркулес нар төрөл юм.

10. Марио толгойгоороо юу ч цохидоггүй

Пийч гүнжийг аварсан сантехникч Мариог олон хүн мэдэх байх. Бид түүнийг толгойгоороо юм эвддэг гэж боддог байсан ч шүтэн бишрэгчид Марио нударгаараа цохидог гэдгийг анзаарчээ. Мөн үүл нь бутны хэлбэртэй яг адилхан болохыг анзаарсан байна.

11. Алдартай хөгжмийн видеонд текстүүдийг Microsoft Excel-ээр илгээсэн нь

2000-аад оны эхэн үед зөвхөн алдартнууд ухаалаг утастай байсан. Энэ бичлэгийг та санаж байгаа байх. Келли Роуланд Microsoft Excel-ээр мессеж илгээхийг оролдсоныг хэн ч анзаараагүй.

12. Египетийн сфинкс нь сүүлтэй

Түүхийн номын хуудаснаас сфинксийн алдартай дүр төрхийг олон хүн харсан боловч сүүлтэй гэдгийг цөөхөн хүн мэддэг.

13. Ямар ч хөзрийн голд 8-ын тооны дүрс байдаг

Та үүнийг хэдэн настайдаа анзаарч байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!