Гэртээ ургуулахад хамгийн тохиромжтой, арчилгаа бага шаардах 10 ургамал

Зарим хүмүүс хашаандаа эсвэл гэртээ гайхалтай цэцэрлэг бүтээхийг хүсдэг ч өдөр бүр арчлах зав байдаггүй нь харамсалтай. Гэхдээ байнга арчилгаа шаарддаггүй гоёмсог ургамлууд цөөнгүй байдаг.

Бид та бүхэнд байнга арчилгаа шаарддаггүй хэрнээ орчноо сайхан харагдуулах ургамлуудыг танилцуулж байна.

1. Колеус

Энэхүү ургамал нь нарны гэрэл болон бусад нөхцлөөс үл хамааран ургадаг ургамал юм. Өнгө, ургаж буй байдал зэрэг нь таны цэцэрлэгийг яахын аргагүй чимэх гайхалтай ургамал юм.

Арчилгаа: Энэхүү ургамалын үхэжсэн хатсан хэсгийг тайран авч байх хэрэгтэй. Мөн сүүдэр болон ус чийг сайтай газар маш сайн ургадаг учир та хэрэгцээтэй цагт нь сайн усалж байхад л болно.

2. Daisies

Daisy нь зүлгэн дээрх хогийн ургамал гэж тооцогддог байсан ч зарим газарт гоёл чимэглэл болдог. Тэд бараг бүх төрлийн хөрсөнд, тэр ч байтугай хүнд нягтаршилд өртдөг хөрсөнд ч ургаж чаддаг.

Арчилгаа: Гэрлийн хувьд зун, хавар, намрын улиралд нарны гэрэлд, өвлийн улиралд нарны шууд тусгалд хамгийн тохиромжтой. Тэдгээрийг ургуулахын тулд хамгийн оновчтой температурт байлгах шаардлагатай бөгөөд хөрс нь хуурай, услах шаардлагатай эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй.

3. Hostas

Энэхүү ургамал нь сүүдэртэй орон зайг гэрэлтүүлж, цэцэрлэгт өнгө нэмдэг гэдгээрээ алдартай. Эдгээр нь жижиг талбайд хадгалах боломжтой ургамлын төрөл юм.

Арчилгаа: Шар алтан навчтай нь ногоон, хөх, цагаан навчтайгаасаа илүү гэрэлд тэсвэртэй байдаг ч бүтэн өдрийн турш нарнаас зайлсхийх хэрэгтэй.

4. Petunias

Цэцэрлэгээ хамгийн гайхалтай харагдуулахын тулд таны тарих хэрэгтэй цэцэг бол Petunias юм.

Арчилгаа: Энэ цэцэг нь ялангуяа орчин үеийн сортууд нь маш бага арчилгаа шаарддаг. Түүнд зөвхөн нарны гэрэл шим тэжээлээр баялаг хөрс усалгаа л байхад хангалттай.

5. Geranium

Энэхүү ургамалыг ихэвчлэн цэцэрлэгийн гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг ба анхилам үнэр, гайхалтай өнгө давхар дэлбээтэй үзэсгэлэнтэй ургамал юм.

Арчилгаа: Цэцэрлэгт эсвэл саванд гадаа тарихдаа нарны гэрэлд байрлуулахыг зөвлөж байна. Мөн хөрс бүрэн хатахаас өмнө услаж байх хэрэгтэй.

6. Mint

Цэцэрлэгтээ байрлуулах хэрэгтэй өөр нэг сайхан сонголт бол гааны навч юм. Энэхүү ургамал нь хортон шавьж үргээх шинж чанартай бөгөөд ханиадны шинж тэмдгийг арилгахад тустай байдаг.

Арчилгаа: Уг ургамал нь хэд хэдэн бордоо эсвэл органик бодисын агууламжтай хөрсийг шаарддаг. Үүнээс гадна усалгаагаа цаг тухайд нь хийх хэрэгтэй юм.

7. Peony

Цээнэ цэцэг нь хавар, зуны эхэн үед цэцэглэдэг гайхалтай гоо үзэсгэлэнт ургамал юм.

Арчилгаа: Энэ ургамал нь маш бага температурт ч тэсвэрлэх чадвартай ургамал юм. Мөн нарны гэрэл, сайн хөрс, сайн агаарын солилцоо шаарддаг. Та тэдгээрийг тариалсан эхний жилд цэцэглэнэ гэж найдах хэрэггүй бөгөөд 3 жил хүлээх хэрэгтэй болдог.

8. Angelina Stonecrop

Хадархаг гадаргуу дээр ургах чадвартай нэгэн ургамал бол ‘Angelina’ Stonecrop юм. Үүнийг бараан навчит ургамлуудтай хослуулан байрлуулж чулуулагтай газар байрлуулж болно.

Арчилгаа: Нарны гэрэл сайтай газарт эсвэл хагас сүүдэрт байрлуулж болно. Нарны тусгалын хэмжээнээс хамаарч навчны өнгө нь өөр өөр байх болно (нарны нөлөөгөөр илүү алтан шаргал навчис үүсдэг). Уг ургамалд хуурай хөрс илүү зохицдог бөгөөд усалгаа бага шаарддаг.

9. Daffodil or Narcissus ‘Jet Fire’

Энэхүү ургамал нь нарны тусгал сайтай, чийг сайтай хөрслөг газарт ургадаг. Хэт чийглэг газар байлгавал ялзарч болно. Та цэцэрлэгтээ тэдгээрийг бут сөөгний хооронд байрлуулж болно. Тэдний нэг давуу тал нь ганд тэсвэртэй байдаг.

Арчилгаа: Тэд цэцэглэхийн тулд хангалттай хэмжээний байгалийн гэрэл шаарддаг. Тэднийг бага зэрэг усаар (тэд их усыг тэсвэрлэдэггүй) услаж байх хэрэгтэй. Цэцэглэж дууссаны дараа ургамлын хатсан навчийг хачилж авч болохгүй, харин өөрөө хатаж унахыг нь хүлээх хэрэгтэй, учир нь ийм навчнууд нь булцуунд буй шим тэжээлийг гаргаж, дараагийн өсөлтийн мөчлөгт тусалдаг.

10. Agapanthus

Энэ цэцгийг Африкийн сараана эсвэл Нил мөрний сараана гэж нэрлэдэг бөгөөд үүнийг үржил шимтэй, чийглэг хөрсөнд тарих хэрэгтэй. Энэхүү ургамал нь хүчиллэг хөрсийг илүүд үздэг бөгөөд газрын температур дор хаяж 50 ° F (10 ° C) байх үед хаврын улиралд тарих хэрэгтэй.

Арчилгаа: Агапантус наранд дуртай бөгөөд саванд тарихад маш тохиромжтой. Мөн тогтмол услах хэрэгтэй, гэхдээ ялзарч магадгүй тул хэт их биш.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!