Аялж явахдаа таарсан амьтан бүртэй зургаа авахуулдаг залуу: Тэдний зургийг хараад хүмүүс хайлж урсаж байна

Дэлхийг тойрон аялагч Аллан Диксон аяллын явцад тааралдсан амьтадтай зургаа авахуулж, үүнийгээ өөрийн инстаграм хуудаснаа байрлуулдаг. Бусад аялагч нар үзсэн харсан сонин содон бүхнээ, байгалийн гоо үзэсгэлэн зэргийг гэрэл зураг болгон хүмүүст хуваалцдаг бол Аллан тэднээс өөр, өвөрмөц нэгэн. Түүний гол зорилго бол амьтад юм.

Тэр багаасаа л аялах зугаалах, шинэ содон зүйлстэй танилцах дуртай хүүхэд байсан. Амьдралынхаа сүүлийн 10 жилийг аялалд зориулаад буй тэрээр амьтадтай ойр дотно байхыг хичээдэг.

Амьтад хүмүүст ойртох тийм ч дуртай биш. Үүнийг нь тун сайн мэдэх Аллан эхлээд амьтадтай ярилцаж, ойр дотно байхыг хичээдэг. Хэсэг хугацааг хамт өнгөрүүлсний дараа камераа гаргаж ирэн зургаа хамт авахуулдаг байна. Ингэж дотно болсны дараа буюу амьтдыг тайвширсны дараа авахуулсан зураг нь илүү амьтай, сэтгэл хөдлөлтэй болж ирдэг болохыг онцолжээ.

Тэрээр энэ төрлийн зургуудаа хавсарган календар гаргахаар ажиллаж байгаа бөгөөд тус календараас олсон мөнгөө бүгдийг нь амьтдад зориулах хандивын үйл ажиллагаа болгож байгаа юм. Дэлхийн эргэн тойронд эх нутгаа алдаж, хоол тэжээлийн дутагдалд ороод буй үй олон амьтад бий. Тэд үхэж үрэгдэж, үгүй болж байна. Үүнийг дэлхий нийтэд дуулгаж, хамтдаа дэлхийгээ бас амьтдаа аврах санаачлагыг гаргаад буй юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!