Дэлхий бөмбөрцөг биш хавтгай хэлбэртэй байсан бол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсан бэ?

Дэлхий нарны аймгийн 8 гарагийн нэг бөгөөд нарыг тойрон эргэдэг гэдгийг бид бүгд мэднэ. Тойрч эргэдгийн ачаар бид жилийн 4 улирлыг мэдэрч чаддаг ба дугуй хэлбэртэйнх нь ачаар олон төрлийн гамшигт үзэгдлүүдээс хамгаалагддаг. Хэрэв бидний гараг хавтгай диск шиг хэлбэртэй байсан бол яах бол гэж төсөөлөөд үзээрэй.

Бид та бүхэнд дэлхий хавтгай байсан бол ямар байх байсан талаарх сонирхолтой судалгааг танилцуулж байна.

1. Таталцал нь бидний мэддэгээс өөр байх болно

Исаак Ньютоны хуулийн дагуу таталцал биднийг дэлхийн төв рүү татдаг. Энэ шалтгааны ачаар бидний хөл газар дээр зогсож чаддаг бөгөөд агаарт хөвдөггүй.

Хэрэв дэлхий хавтгай байсан бол таталцлын хүч биднийг хавтгай төв рүү татах бөгөөд алхах боломжгүй гэсэн үг юм.

2. Модод диагональ байдлаар ургана

Хавтгай гараг дээр мод, ургамал нь таталцлын төв рүү чиглэж, харин орой нь эсрэг чиглэлд диагональ байдлаар ургана.

3. Дэлхий даяар ганцхан улиралтай байх байсан

Дэлхий бол нарыг тойрон эргэдэг төгс гараг билээ. Тиймээс л улирлууд солигдон нэг захад өвөл болж байхад нөгөө захад зун болж байдаг.

Хэрэв манай гараг хавтгай байсан бол нарны туяа бүх гадаргуу дээр ижил өнцгөөр тусах байсан. Үр дүн нь дэлхийн хаана ч нэг л улиралтай байх болно.

4. Хиймэл дагуул байхгүй тул GPS байхгүй болно

Хавтгай ертөнцийн онолоор бол нар, сар дэлхийн дээгүүр эргэлдэж, ширээний чийдэн шиг гэрэл, дулааныг доош чиглүүлнэ. Хэрэв тийм байсан бол хиймэл дагуулууд гаригийг тойрон эргэдэг тул ажиллах боломжгүй болох юм. Хиймэл дагуулгүй бол бид GPS ашиглах боломжгүй болно гэсэн үг.

5. Бид бүгдэд одод яг л ижил харагдана

Бөмбөрцөг хэлбэртэй дэлхий дээр бид шөнийн тэнгэр рүү харвал дэлхийн аль хагаст байгаагаас хамааран өөр өөр одуудыг хардаг. Харин хавтгай гараг дээр од эрхэс яг ижил харагдах ба газрын гадарга дээр хаанаас ч харагдах болно.

6. Сүүдэр дэлхийн хаана ч ижил урттай байх болно

Нарны туяа дэлхийн хазайлтаас хамааран өөр өөр өнцгөөр тусдаг. Энэ шалтгааны улмаас туяа нь объект эсвэл хүн дээр тусах үед дэлхийн хаана байрлаж байгаагаас хамааран өөр өөр урттай сүүдэр үүсдэг.

Харин хавтгай гараг дээр нарны гэрэл бүхэлдээ гадаргууд ижил өнцгөөр тусна. Иймээс Хятад, Мексикийн сүүдэр яг ижил хэмжээтэй байх болно.

7. Бид ижил зүйлийг өөр өөр газар, өндрөөс харах болно

Бид далайн эрэг дээр байхдаа алс холоос хөлөг онгоцыг харахад холдох тусам жижиг болж, эцэст нь алга болдог. Дэлхий бөөрөнхий учраас хол байгаа зүйлсийг бид өндөр газраас илүү сайн харж чаддаг. Харин хавтгай гараг дээр бид ямар ч өндрөөс яг ижил зүйлийг харах болно. Мөн усан онгоц холдох тусам жижиг болох боловч бидний харааны хүрээнд байсаар л байна.

8. Бороо дээрээс биш хажуу талаас орно

Хавтгай гараг дээр таталцлын хүч төв рүү чиглэх тул бороо хажуу тийш чиглэн орох болно. Тийм учраас бид шүхрээ хажуу тийш барин явах хэрэгтэй гэсэн үг юм.

9. Далай болон гол мөрний ус дэлхийн төвд хуримтлагдана

Таталцлын ижил шалтгаанаар хавтгай гараг дээр бүх гол мөрөн, тэнгисүүд төв рүү урсаж, тэнд бүх ус хуримтлагдана. Үүний улмаас зах болон хамгийн алслагдсан газрууд нь бараг хуурай газар болох юм.

10. Дэлхийн нэг хэсгээс нөгөө рүү аялахад маш их хугацаа шаардагдана

Хавтгай диск хэлбэртэй гараг дээрх зарим улс орны хооронд нисэх онгоцны нислэг маш удаан үргэлжлэх эсвэл асар их зайг туулахаас өөр аргагүй байх байсан. Жишээлбэл, хэрэв бид Австралиас Антарктидын хойг руу явахыг хүсвэл хамгийн дөт зам нь Хойд туйл болон Америк тивийн дээгүүр нисэх юм.

Дэлхий хавтгай байсан бол өөр юу өөрчлөгдөх байсан гэж та төсөөлж байна вэ? Та ийм гараг дээр амьдармаар байна уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!