2021 онд зохион бүтээгдсэн шинэ технологиуд: Хүн бүр эдгээрийг худалдаж авахыг хүсч байна

Та хог хаягдалаа гэрийн нөхцөлд ашигтай бордоо болгон хувиргаж чадна. Таны хуруу мэдрэгчтэй дэлгэц бүрийг удирдах боломжтой тул хулгана хэрэггүй болсон. 2021 онд шинээр зохион бүтээгдсэн эдгээр болон бусад технологиудыг та бүхэндээ танилцуулж байна.

“Snowl: Хурууны хулгана”

Одоо та энэ хурууны хулганы тусламжтайгаар өөрийгөө шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тоглож байгаа мэтээр мэдрэх болно. Snowl бол зүүж болох цагираг хэлбэртэй төхөөрөмж юм. Энэ нь агаарын хулгана, джойстик, дохио зангаа гэсэн гурван горимтой. Тус төхөөрөмж хэрэглээнд нэвтэрснээр хулгана гэх зэрэг нүсэр зүйлсийг хүмүүсийн амьдралаас түлхэн гаргаж байна. Snowl-ийн тусламжтайгаар хуруугаа хөдөлгөөд л компьютерээ удирдаж, холын зайнаас ч бүх үйлдлийг хийж болох юм.

Lomi: Гэртээ бордоо хийх арга

Та хог хаягдлаа 4 цагийн дотор шим тэжээлээр баялаг бордоо болгон хувиргах боломжтой. Энэхүү төхөөрөмж нь байгальд ээлтэй бөгөөд одоогийн байдлаар 48 сая уут хаягдлыг боловсруулаад байгаа юм. Та хогоо төхөөрөмж рүү хийхэд л хэдхэн цагийн дотор бордоо болгож хувиргана. Үүнийг ургамал, ногоо тарихад ашиглаж болно.

Shower Power: Усан цахилгаан шүршүүрийн чанга яригч

Энэхүү шүршүүрийн чанга яригч нь 100% дахин боловсруулсан далайн хуванцараар хийгдсэн бөгөөд ямар ч шүршүүрийн толгойд тохиромжтой. Энэ нь ус нэвтэрдэггүй бөгөөд эрчим хүчээ 100% уснаас гаргаж авдаг. Та угаалгын өрөөнд хөгжим, аудио ном, подкаст сонсох боломжтой. Шүршүүр асаалттай үед чанга яригч нь бас асаалттай байна.

Pet Portal: Хүзүүвчний Bluetooth мэдрэгч бүхий нохойны хаалга

Pet Portal нь ажилдаа явсан үедээ нохойгоо хүссэн цагтаа гарч тоглох, салхилах боломжийг олгох зориулалт бүхий хүзүүвч юм. Нохойндоо тус хүзүүвчийг зүүж, тусгай жижиг хаалгыг суурилуулна. Тус хаалга нь зөвхөн хүзүүвтэй нохой ойртоход л онгойх аж. Нохойны хүзүүвч нь камертай бөгөөд өөрт нь ойртсон бүхнийг бичиж авах тул нохойны аюулгүй байдлыг ч хангана. Мөн байршил тогтоогчтой. Харин салхилж тоглож ханасан нохой гэртээ эргэж ирээд өнөөх хаалгандаа ойртоход л хаалга онгойх юм.

SNOO: Хүүхдэд зориулсан ухаалаг бүүвэйлэгч

SNOO нь 24/7 хүүхэд асрагч шиг зөөлөн бүүвэйлж хөдөлгөснөөр хүүхдийг амар тайван сайн унтуулна. Энэхүү тусгай төхөөрөмж нь уурлаж уйлах хүүхдийг 1 минутанд тайвшруулж чаддаг. Мөн аав ээж нь SNOO аппликейшнийг утсандаа суулгаж, хүүхдээ хянаж, бүүвэйлэх хэмжээг тохируулж болдог аж.

SprayCare ариутгагч

SprayCare ариутгагч нь яг л цаг шиг харагдана. Үүнийг гартаа зүүчихээд эргэн тойрны эд зүйлсээ ариутгаж, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлж болох юм. Нэг товчлуур дээр дарах төдийд л ариутгагч бодис шүршигдэж эхэлнэ.

Vormor: Текст сканнердах ба дуут орчуулагч

Vormor бол 112 хэлээр сканнердах, дуут орчуулга хийх боломжтой гар орчуулгын төхөөрөмж юм. Одоо та хэвлэмэл болон дижитал текстийг хялбархан орчуулж, аудио болгон хувиргах боломжтой. Энэ нь интернет байхгүй үед ч ажилладаг.

KooKit: Утсаа сэрүүцүүлж, цэнэглэх төхөөрөмж

Хэрэв таны утас байнга халж, цэнэггүй байсаар залхаж байгаа бол энд шийдэл байна. KooKit бол давхар үүрэг гүйцэтгэгч гар утасны хөргөгч болон утасгүй цэнэглэгч юм. Үүний тусламжтайгаар та илүү урт хугацаанд видео үзэх, видео дуудлага хийх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!