Япон ээжүүд яагаад хүүхдийн тэрэгнээс татгалзаж, хүүхдээ тэврэхийг илүүд үздэг вэ?

Та Япон улсад очвол хүүхдээ тэргээр авч явах биш ардаа эсвэл урдаа үүрч явж буй олон хүмүүстэй таарах болно. Яагаад гэвэл…

1. Хүүхэд үүрэх нь эртний уламжлал юм.

Япончуудын түүхийн хувьд тэд эртнээс хүүхдээ авч явахдаа ардаа даавуу ашиглан бэхлэн явдаг байв. Тухайн үеийн япон ээжүүд хүүхдээ үүрэн цагаан будааны талбайд ирж ажилладаг байсан бөгөөд энэ нь ажил хийнгээ хүүхдээ харахад хамгийн тохиромжтой арга байсан юм.

2. Эх, үрийн бие махбодийн холбоо нь маш чухал юм.

Ямар ч ээж хүүхэдтэйгээ хүйн холбоотой байдаг. Тиймдээ ч Япон улсад ээжүүд болон хүүхдийн хоорондын бие махбодийн хүрэлцэх холбоог бүхнээс илүүд үздэг.Тиймээс тэд хүүхдээ тэрэгээр биш өөрсдөө тэвэрч эсвэл үүрч явдаг.

3. Тэвэрч эсвэл үүрүүлж буй хүүхдүүдийн зүрхний цохилт илүү тайван байдаг.

Японд хийсэн нэгэн судалгаагаар бяцхан хүүхдүүд ээждээ тэврүүлэн явахдаа илүү тайван байдгийг тогтоосон ба өөр нэгэн судалгаагаар ээж нь тэврээд алхаж буй хүүхэд ээжтэйгээ хамт сууж буй хүүхдээс илүү тайван байдаг байна.

4. Нийтийн тээврээр зорчихдоо хүүхдээ тэвэрч, үүрч явах нь илүү хялбар байдаг.

Япончууд нийтийн тээврээр маш олоноороо зорчдог учир ээжүүд ихэвчлэн хүүхдээ тэрэгээр авч явах биш урдаа үүрч явдаг. Мэдээж энэ нь тэдэнд маш хялбар байдаг.

5. Японд хүүхдийн үүргэвч маш өргөн сонголттой байдаг.

Эртний япончууд ихэвчлэн хүүхдээ даавуу ашиглан үүрч явдаг байсанаас үүдэн хүүхдийн үүргэвч өнөө үед маш боловсронгуй болж түгэн дэлгэрсэн. Тиймээс та японд очвол хүүхдийн үүргэвчний дэлгүүр маш олон байхыг харах болно.

Та хүүхдээ хэрхэн авч явдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!