Орны матрасыг яагаад 6-7 жил тутамд солих ёстой вэ?

Орны матрасс нь бидний тийм ч их анхаараад байдаггүй зүйлсийн нэг бөгөөд судалгаагаар ихэнх хүмүүс амьдралынхаа бараг тал хувийг орон дээрээ өнгөрөөдөг гэсэн тооцоо бий. Тиймээс бид унтаж, биеэ амраадаг энэхүү орон зайг илүү тав тухтай, эрүүл байлгах хэрэгтэй юм. Бид уншигчиддаа зориулан орны матрасыг яагаад солих шаардлагатай байдаг талаарх хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Матрасны ашиглалтын хугацаа хязгаарлагдмал байдаг.

Шинжээчдийн үзэж байгаагаар ердийн матрас дунджаар 8 жил ашиглагдах боломжтой. Харин латекс матрас нь ихэвчлэн 20-25 жилийн баталгаатай байдаг бол сайн чанарын хөөсөнцөрөн бүтэцтэй матрас нь зохих ёсоор арчилгаа хийснээр 10-15 жил ашиглагддаг байна.

Хуучирсан матрас нь шөнийн нойрыг алдагдуулж, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Цаг хугацаа өнгөрөх тусам матрасын хэлбэр ч бас өөрчлөгдөж, элэгдлийн шинж тэмдэг илэрдэг. Жишээлбэл, та орон дээрээ хэвтэх үед доош шигдэж буйгаа анзаарсан байх. Тиймээс чанар нь муудсан матрас таныг халууцуулан унтах чанарт тань муугаар нөлөөлнө.

Мөн хуучирсан матрас нь таны биеийг хангалттай сайн дэмжиж өгөөгүйгээс үүдэн нуруу болон зарим булчингууд чангаран өвдөхөд хүргэдэг.

Матрас бол нян бактер болон харшил үүсгэгчдийн хоргодох газар юм.

Нэгэн судалгаагаар гэр ахуйн бүх эд зүйлсээс тоосны хачигны илрүүлэг хийх үед матраснаас хамгийн ихээр илэрсэн бөгөөд эдгээр бактери нь цаг хугацааны явцад маш хурдан үрждэг болохыг тогтоожээ.

Мөн матрасны хөөсөнцөрт үржсэн бактери нь харшил үүсгэх болон астма өвчнийг хүндрүүлдэг нь тогтоогдсон аж.

Таны ор маш их дуугардаг бол та матрасаа солих цаг болжээ.

Мэдээж хэрэг чимээ шуугиантай ор тийм ч таатай байдаггүй. Хөдлөх төдийд л чахран дуугарч байгаа бол таны орны матрас маш ихээр муудсаны дохио юм. Тиймээс та нойр болон эрүүл мэндийн бусад асуудлууддаа анхааран чанар нь муудсан матрасаа солиорой.

Матрасныхаа ашиглалтын хугацааг хэрхэн уртасгах талаар зөвлөгөө:

  • Матрасаа 3-6 сар тутамд эргүүлж байх хэрэгтэй. Игэснээр хоёр талдаа адилхан элэгддэг.
  • Үйлдвэрлэгчээс зөвлөсөн цэвэрлэгээний зааврыг дагаарай.
  • Агааржуулалтаа сайжруулахын тулд унтлагын өрөөнийхөө цонхыг онгойлгож, матрасаа тогтмол агааржуулах хэрэгтэй.
  • Пүршийг нь гэмтээхгүйн тулд хүүхэд болон тэжээвэр амьтдаа орон дээрээ үсрүүлэхгүй байх.
  • Матрасаа тоос сорогчоор цэвэрлэх нь харшил үүсгэгч болон тоосны хачигийг бууруулахад тусалдаг.

Та матрасаа хамгийн сүүлд хэзээ сольсон бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!