Жүжигчин Баярмаа, Золзаяа нар “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаажээ

Утга уран зохиол сонирхогчдын шүтээн, дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн зохиол, тэр тусмаа “Гэмт хэрэг ба Ял шийтгэл” роман Монголдоо анх удаа тайзны уран бүтээл болж байгаа билээ. Өдгөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрд их зохиолчийн бүхий л зохиолуудыг кино, жүжиг болгож байсан хэдий ч Монголд ийм тохиолдол өмнө нь хэзээ ч гарч байгаагүй юм.

Тэгвэл Монголын урлагт өөрийн өнгө төрх, авьяас чадвараа сорьж яваа бүсгүйчүүд болох Г.Золзаяа, Х.Баярмаа нар “Гэм зэм” жүжгээрээ Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ.

Өнөөдрөөс 150-иад жилийн өмнө уг роман нь анхлан олны хүртээл болж байсан бөгөөд Ф.М.Достоевский тэр үеийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндөн харуулсан нь одоо ч хуучраагүй үнэ цэнэтэй хэвээр байна.

“Гэм зэм” жүжиг бол ямар ч үед үл хоцрогдох чухал санааг агуулсан цаг хугацаагүй жүжиг юм. Тиймээс ч постдрамын театрын эрх чөлөө үүнийг хамгийн сайн илэрхийлж чадах нь аргагүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!