Би үсээ шампуниар биш ангижруулагчаар 2 долоо хоногийн турш угаасан: Үр дүнгээ хуваалцаж байна

Үсээ арчлахдаа шампунь, ангижруулагч, маск, тос гээд төрөл бүрийн зүйлс хэрэглэдэг. Мөн энэ бүхэн нь үсийг гялалзуулж, зөөлөн болгоход зориулагдсан. Гэхдээ эдгээр нь хүн бүрт тохирохгүй байх нь бий. Ялангуяа нэлээд хатуу үстэй бүсгүйчүүдийн тухайд үсээ зөөлхөн болгоно гэдэг бараг л боломжгүй мэт байдаг. Тэгвэл нэгэн бүсгүй үс зөөлрүүлэх сонирхолтой аргыг туршиж үзжээ.

Намайг Настя гэдэг. Хоёр долоо хоногийн турш шампунь биш, ангижруулагч ашиглаж үсээ угаасан.

Эхлээд үсээ сайтар норгож, хуруугаараа массаж хийх хэрэгтэй. Дараа нь ангижруулагчаа үс болон хуйхандаа түрхэж, 2-3 минут массажлаарай. Усаар зайлж арилгаад л болох юм. Ингэхдээ огт шампунь хэрэглэхгүй.

Энэ аргыг хуурай, хатуу үстэй бүсгүйчүүд хэрэглэдэг. Харин амархан тослогтдог, зөөлөн үстэй бүсгүйчүүд хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь ангижруулагч нь тослог шинж чанартай бөгөөд үс хуйхыг тийм ч сайн цэвэрлэж чадахгүй.

Угаах зориулалттай ангижруулагч ба ердийн шампунь хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Угаах зориулалт бүхий ангижруулагч нь найрлаган дахь байгалийн тосны ачаар хуйх, үсийг цэвэрлэж, тэжээл өгдөг. Шампуниар угаасан үс, ангижруулагчаар угаасан үс хоёрыг харьцуулж үзэхэд ангижруулагчаар угаасан үс нь илүү зөөлөн бас гялалзсан болсон байдаг аж.

Миний туршилт: 1 дэх өдөр

Би өтгөн, шулуун үстэй. Үс маань их гэмтэлттэй болохоор төрөл бүрийн тос, маск зэргийг түрхдэг. Харин энэ аргаар үсээ угааж эхэлсэн өдөр маань их сонирхолтой байсан. Үсээ угаасны дараа үс их зөөлхөн болсон.

Долоо дахь өдөр

Үсээ 2-3 удаа дан ангижруулагчаар угаагаад дахиж ингэж чадахгүйгээ ойлгосон. Үс их хүнд болоод бас амархан тослогтож эхэлсэн. Тийм болохоор дараа дараагийн угаалтандаа бага зэрэг шампунь ашиглах болсон юм. Байдал хамаагүй дээрдэж эхэлсэн. 2-3 удаа дан ангижруулагчаар угаасны дараа нэг удаа шампуниар угааж, эргээд ангижруулагчаар угаана. Энэ давтамжаар угаахад үнэхээр тааламжтай байгаа.

Арван дөрөв дэх өдөр

Үр дүнгээ зарлах цаг ирлээ. Дээр дурдсанчлан үсээ дан ангижруулагч болон шампуниар ээлжилж угаасан. Үс маань намирсан, зөөлхөн болсон төдийгүй үзүүр хэсгийг гэмтэл нь арилсан. Бас байнга цахилгаанжиж байдаг үс маань тэр асуудлаас нэг мөсөн салсан шүү. Нэг ёсондоо надад маш их таалагдаж байгаа. Цаашдаа ч бас ингэж угаасаар байх болно. Үсийг хэт их шампуниар угааж, хуйхны хамаг тосыг арилгаж, хэт хуурайшуулаад байснаа ойлгосон. Одоо харин тийм алдааг дахиж гаргахгүй ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!