Сарын тэмдгийн аяга гэж юу вэ? Үүнийг хэрэглэх заавар

Сүүлийн үед бүсгүйчүүд сарын тэмдгийн аягийг ихэд сонирхон хэрэглэх болсон. Энэ нь ямар давуу талтай бас сул талтай болох талаар, мөн яаж хэрэглэх зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Сарын тэмдгийн аяга ямар давуу талтай вэ?

  • Сар бүр ариун цэврийн хэрэгсэл худалдан авч мөнгө үрэхгүй. Нэг аяга авчихсан байхад 1-2 жил хэрэглэнэ.
  • Зөв байрлуулж чадвал хөдөлгөөнд саад болохгүй, тав тухтай мэдрэмж төрүүлнэ.
  • Хувцасны гаднаас мэдэгдэхгүй.
  • Бассейнд орж, дасгал хөдөлгөөн ч хийж болно.
  • 12 цагийн турш авахгүй байж болно.
  • Сарын тэмдгийн аяга нь нэг удаагийн ариун цэврийн хэрэгслээс илүү байгаль орчинд ээлтэй.

Сарын тэмдгийн аяганы сул тал

  • Аягыг хийх бас гаргаж авахад төвөгтэй байж болзошгүй.
  • Аягаа хэрэглэсний дараа сайтар угааж ариутгаж байх хэрэгтэй.
  • Сарын тэмдгийн аягыг сайтар угааж, халдваргүйжүүлэхгүй бол халдвар авах шалтгаан болдог.
  • Зарим аяга нь латекс агуулдаг бөгөөд энэ материалд харшилтай хүмүүст эсрэг заалттай байдаг.

Сарын тэмдгийн аягыг хэрхэн сонгох вэ?

Үйлдвэрлэгчид сарын тэмдгийн аягыг том, жижиг гэсэн 2 хэмжээтэй үйлдвэрлэдэг. 30-аас доош насны эмэгтэйчүүдэд жижиг аяга, 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд том аяга хэрэглэхийг зөвлөдөг. Аягыг зөв хийхийн тулд сав баглаа дээрх зааврыг дагаарай.

Сарын тэмдгийн аягыг хэр хугацааны дараа солих хэрэгтэй вэ?

Мэргэжилтнүүд сарын тэмдгийн аягыг 8-12 цаг тутамд эсвэл дүүрсэн тохиолдолд гаргаж асгахыг зөвлөдөг. Ямар ч тохиолдолд аягыг 12 цагаас илүү хугацаагаар биедээ байлгаж болохгүй. Орой орондоо орохын өмнө аягаа хийж, өглөө сэрсэн даруйдаа аягаа гарган авч хоослох хэрэгтэй.

Сарын тэмдэг дууссаны дараа аягыг сайтар угааж, хэдэн минут буцалгана. Дараа нь гүйцэт хатаана. Зарим брэндүүд ариутгалын зориулалттай тусгай аяга зардаг бөгөөд та сарын тэмдгийн аягаа усанд хийж, 3-4 минут богино долгионы зууханд хийж эргүүлнэ. Хоёр арга хоёулаа дараагийн удаа хэрэглэхээс өмнө бактерийг устгаж, аяга ариутгахад тусална. Ихэнх аяга нь тусгай хайрцаг, хадгалах ууттай зарагддаг. Хэрэв танд байхгүй бол та ямар ч даавуун уут ашиглаж болно. Аягыг хуурай сэрүүн газар хадгалаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!