Дэлхийн томоохон улсуудад 50 доллароор ямар зочид буудлын өрөөнд хонож болох вэ?

Парис, Москва, Токио дахь зочид буудлын өрөөнүүд ямар ялгаатай байдаг бол? Дэлхийгээр тойрон аялах хүсэлтэй ч, хамгийн энгийн зочид буудлын үнийг мэдэхгүй хүмүүс ч байдаг. Тэгвэл 50 доллар төлвөл дэлхийн хотуудын ямар зочид буудлын өрөөнд орж болохыг сонирхуулж байна.

Парис, Франц

Парист хямд зочид буудал олох нь тийм ч амар ажил биш. Тус хотод зочилбол 50 долларт “guest house”, дотуур байр зэрэг олдоно. Хамгийн гол нь хотын захад учраас бага зэрэг төвөгтэй. Сайхан аялахыг хүсч байгаа бол өндөр үнэ төлөөд ч хамаагүй хотын төвийн зочид буудалд өрөө авсан нь дээр.

Майами арал

Майамигийн сарын дундаж цалин ойролцоогоор 3000 доллар байдаг бөгөөд зардал өндөртэйд тооцогддог. Тиймээс далайн эргийн ойролцоо 50 доллараар сайн зочид буудал олох боломжгүй. Гэхдээ зочид хүлээж авдаг боломжийн үнэтэй цэвэрхэн буудлууд бий. Ихэнх нь нисэх онгоцны буудал, далайн эргийн ойролцоо байдаг.

Бээжин, Хятад

Бээжинд очоод хоногийн 50 долларт тун дажгүй зочид буудалд буудаллаж болно. Бараг л тансаг зэрэглэл гэж хэлж болохуйц өрөөнүүд байдаг.

Токио, Япон

Токио бол өндөр үнэтэй, хүн ам шигүү суурьшсан хот. Тус хотод та 50 доллар төлөөд тийм ч сайхан өрөөнд хоноглож чадахгүй. 50 долларт бол шалан дээр дэвссэн гудас, дундын шүршүүр, жижиг өрөө таныг угтана.

Ром, Итали

Ромд 50 доллароор зочид буудлын өрөө олоход хэцүү. Гэсэн ч хотын захад чимээгүй орчинд тухтай өрөө олж болох юм.

Мадрид, Испани 

Мадрид дахь зочид буудлын өрөөний үнэ дунджаар 45-85 доллар байдаг. Зочид буудал метронд ойр байх тусам өрөөний үнэ өндөр болно. Зочдод тав тухтай том ор, кабель, утасгүй интернет, үргэлж цэвэр алчуур, анхилуун үнэртэй усанд орох бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд өглөөний цай (буфет) үнэд багтдаг.

Истанбул, Турк

Истанбулд 50 доллароор сайн зочид буудал олох нь асуудал биш. Танд хамгийн сайн үйлчилгээг санал болгох төдийгүй тансаг зэрэглэлийн өрөө өгнө. Үзэсгэлэнтэй, том гэрэлтэй өрөөнүүд, өндөр чанартай үйлчилгээ, гайхалтай хоол.

Москва, Орос

ОХУ-ын нийслэлд дөрвөн зуун зочид буудал байдаг боловч өрөө, үйлчилгээний түвшинг Европынхтой харьцуулж болохгүй. Харин 50 долларт та хамгийн тансаг өрөөнд, гайхалтай үйлчилгээ авч чадна. Тансаг интерьерүүд, асар том цонхнууд, эртний тавилга. Үйлчилгээний стандарт багц: өрөөнд утасгүй интернет, сайн үйлчилгээ, баялаг өглөөний цай.

Лангкави, Малайз

Та бага мөнгөөр люкс өрөөг түрээсэлж, биеийн тамирын заал, усан бассейн, сайн рашаан сувилал зэрэг нэмэлт үнэгүй үйлчилгээг авах боломжтой.

Сванвик, Норвеги

Норвеги бол дэлхийн хамгийн баян 10 орны тоонд багтдаг. Тиймээс зочид буудлын өрөөнүүд нь нэлээдгүй үнэтэй. Харин 50 долларт багтааж дулаахан өрөө, хаски ноход, хавчтай хоолтой амралтын газрыг ч олж болох юм.

Пукет, Тайланд

Тайландын зочид буудлууд нь хямд үнэ, өндөр стандарттай. Энд том, гэрэлтэй өрөөнүүд, 24 цагийн үйлчилгээ, үнэ төлбөргүй гоо сайхны эмчилгээ, эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа хувцас солих өрөө, том ванныг 50 доллар төлөөд авч болно.

Афин, Грек

Зочломтгой Грекчүүд ая тухтай байдлын талаар маш их зүйлийг мэддэг. Том ор, асар том угаалгын өрөө, мралтын өрөө, гайхалтай үйлчилгээ. Гэхдээ аялал жуулчлалын улиралд 50 долларын өрөө олох нь тийм ч амар биш.

Дублин, Ирланд

Дублин хотод 50 еврогоор зочид буудал олох бараг боломжгүй ч нэг өрөөнд 4 ортой олон нийтийн байр байдаг. Олуулаа, гэр бүлээрээ, найзуудаараа явж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой сонголт.

Тирана, Албани

Олон жилийн турш Албани улсыг хамарсан эдийн засгийн ноцтой хямралыг үл харгалзан энд зочид буудлууд нь маш өндөр зэрэглэлийнх бөгөөд хямд үнэтэй. Нэг өрөөний дундаж үнэ нэг шөнийн 30 доллароос эхэлдэг. Энэ үнэд өглөөний цай, өндөр хурдны интернет, кабелийн телевиз, 24 цагийн өрөөний үйлчилгээ, мөн ажилтнуудын онцгой эелдэг харилцаа багтдаг.

Нью-Дели, Энэтхэг

Энэтхэгийн тансаг зочид буудлуудын талаар бараг хүн бүр сонссон байх, тэнд өрөөнүүд нь маш хямдхан байдаг. 50 доллараар та бизнес ангиллын өрөөг, бүтэн минибар, олон тооны гоо сайхны бүтээгдэхүүн, өрөөнд зочдыг хүлээн авах тусдаа өрөө түрээслэх боломжтой.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!