Өөрийн гараар ямар нэгэн зүйл хийхийг хүссэн ч, бүтэлгүйтэж орхисон хүмүүсийн хөгжилтэй түүхүүд

Өөрийн гараар ямар нэгэн зүйл хийж бүтээх нь сонирхолтой мэт боловч тийм ч амар хялбар биш. Хүн бүхэнд уран мэдрэмж, чадвар байдаггүй тул бүтэлгүйтэх нь элбэг. Хамтдаа гараараа ганган чамин зүйлс хийхийг хүссэн ч, бүтэлгүйтсэн хөгжилтэй түүхүүдийг сонирхоцгооё. Дараагийн удаа тэд туршлагажиж, илүү гоёыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Би малгай нэхэх гэж оролдсон юм. Гэвч энэ зөвхөн конус хэлбэрийн толгойтой хүмүүст л таарах бололтой.

Миний даашинз оёх хоёр дахь оролдлого бүтэлгүйтлээ. Охин маань намайг найрал дуунд дуулах гэж байгаа юм шиг харагдаж байна гэсэн.

Энэ бол миний шавраар хийсэн анхны бүтээл. Дараагийн удаа илүү сайжрах байх.

Төсөөлөл ба бодит байдал

Шавар надад тохирох зүйл биш бололтой.

Өмднийхөө цоорхойг савхиар нөхөх гэж оролдсон юм. Үр дүнг нь та харж байна.

Уг нь их гоё болно гэж бодож байсан ч, бүтэлгүйтчихсэн.

Луу нэхэх гэж оролдсон ч, эрлийз лусын дагина шиг л болчихсон.

Юм оёж сурч байгаа. Дараагийн удаа илүү энгийн бас арай амарханг оёж үзнээ.

Найз охиноо зурж үзсэн юм.

Өхөөрдөм Ёода хийх гэсэн оролдлого. Заавал гоёыг хийж сурнаа.

Гоё малгай нэхэж өгье гэж бодсон ч, санаснаар болсонгүй.

Хэмжээгээ буруу тооцоолсон бололтой. Энэ зааны хөлд л таарах байх.

Яг л харж, дуурайж хийсэн ч үнэхээр болсонгүй.

Зурах дуртай ч, зураг надад дургүй бололтой.

Миний хамгийн анхны бүтээл. Жоохон эвгүй л харагдаж байна.

Анх удаа өмд оёж үзсэн юм. Үнэхээр инээдтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!