Холливуудын халуухан бүсгүйчүүдийн төрсөн эгч дүүс ямар хүмүүс байдаг вэ?

Алдартай бүсгүйчүүдийн амьдрал үргэлж олны өмнө ил тод байдаг. Тэгвэл тэдний төдийлөн нэрд гараагүй төрсөн эгч дүүс ямар байдаг бол? Тэд тийм төгс царайлаг учир эгч дүүс нь ч бас царайлаг байх ёстой биш гэж үү? Хамтдаа эдгээр асуултын хариултыг доорх мэдээллээс авцгаая.

Александра болон Кэтрин Даддарио 

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн дүүг Кэтрин гэдэг. Кэтриний тухайд хэл шинжлэлийн мэргэжлээр суралцсан бөгөөд инстаграмыг идэвхтэй ашигладаг нэгэн. Түүний ах эгч хоёул алдартай жүжигчид учраас хүн бүр түүнийг сонирхож, инстаграмаар дагадаг. Кэтрин ч мөн эгч шигээ үзэсгэлэнтэй нэгэн ба сүүлийн үед кино урлагт хүч үзэхээр шийдээд байгаа юм.

Меган Фокс болон Кристи Браним-Фокс

Үзэсгэлэн төгөлдөр Меган Фоксын эгч ямар хүн байдаг бол гэж хүн бүр сонирхоно. Түүний эгчийг Кристи гэдэг бөгөөд нэр алдрыг сонирхдоггүй нэгэн. Анир чимээгүй, амар тайван амьдрахыг хүсдэг аж. Тэрээр ганц бие ээж ба 2 хүүхэдтэй.

Линдсей болон Али Лохан

Али Лохан бол жүжигчин төдийгүй загвар өмсөгч, дуучин юм. Тэрээр анх 3 настайдаа загвар өмсөгчөөр дэбут хийсэн бөгөөд анхны хөгжмийн цомгоо 13 настайдаа гаргаж байжээ. Гэсэн ч тэрээр эгчийнхээ сүүдэрт дарагдаж, олонд ч танигдаж амжилгүй карьер нь дууссан байдаг.

Сара болон Эрин Фостер

Сара кино, телевизийн шоунд тоглодог бол Эрин буюу түүний эгч зохиол бичдэг. Тэд хэн хэн нь өөрийнхөө салбарт тун ч амжилттай яваа хатагтай нар юм. Эрин дүүгээсээ дутахгүй нэр алдартай бөгөөд авьяас чадвартай гэдгээрээ үнэлэгддэг нэгэн. Тэд хамтдаа 2017-2020 онд “Bumble” аппликейшн дээр ажиллаж байсан.

Рашида Жонс болон Кени Кински-Жонс

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй дүү болох Кени нь сэтгүүлч мэргэжилтэй боловч мэргэжлээрээ ажилладаггүй. Түүний өв тэгш бие галбир, сайхан царай зүс нь загварын салбар руу эргэлт буцалтгүйгээр ороход хүргэсэн билээ.

Белла болон Дани Торн

Белла 2003 оноос хойш кинонд тоглож байгаа бөгөөд түүний карьер маш амжилттай байгаа билээ. Түүний эгч Дани тийм ч алдартай биш ч гэлээ, тийм ч чимээгүй даруухан амьдардаггүй. Тэрээр загвар өмсөгч, телевизийн шоуны хөтлөгч, урлагийн удирдагч, сценарист гэх зэрэг урлагийн салбартай ойр ажил хийдэг.

Сүки болон Имоген Уотерхаус

Имми эгчийнхээ адил Next Model Management агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж, кинонд тоглодог. Тэднийг хоорондоо их адилхан гэж ярилцдаг бөгөөд хоёул царайлаг, авьяастай гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!