Мартагдаад удаж байсан ч, олон жилийн дараа эргэн ирж охид бүсгүйчүүдийг шуугиулах болсон загварын чиг хандлагууд

Олон жилийн өмнө трэнд болж байсан загварын чиг хандлагууд гэнэт л бидний амьдралд эргээд ороод ирдэг жамтай. Энэ удаад цөөн хэдэн загварын чиг хандлагыг та бүхэндээ танилцуулж байна. Ёстой л бидний ээж, эмээгийн үед трэнд болж байсан эдгээр загварууд өнөөдөр бидний сонголт болно гэж хэн санах билээ.

Афро сүлжилт

Олон жилийн өмнө алдартай дуучид гэлтгүй эгэл жирийн охид бүсгүйчүүд үсээ олон сүлжиж гоёдог байсан. Харин энэ трэнд эргээд иржээ. Гэхдээ нэг шат ахиж, илүү өнгөлөг, басхүү гоёмсог болсон байх юм.

Арзгар ултай гутал

Арзгар ултай гутал нь 90-ээд оны үед моодонд орж байв. Үүнийг өмд, юбка, даашинз гээд л бүх төрлийн хувцсан дээр тохируулж өмсдөг байсан ч, эмэгтэйлэг шинж чанарыг алдагдуулдаг гэж үзэн, хэрэглээнээс гаргаад байв. Гэсэн ч тус загварын гутал нь өнөө цагт охидын сонголт болоод буй юм. Тэд арзгар ултай, хагас түрийтэй гутлаар гангарч, илүү дэгжин басхүү мэдрэмжтэй харагдах болжээ.

Улаан өнгийн уруулын будаг

Улаан өнгийн уруул хэтэрхий тод, зөвхөн орой үдэш гадуур явахдаа будахад л тохиромжтой гэж үздэг байсан цаг өнгөрчээ. Харин ч одоо бол өдөр тутамдаа уруулаа улаанаар будаж, илүү дэгжин, хүчирхэг харагдах болсон байна. Бүх төрлийн хувцаслалтыг чимж, илүү гоёмсог болгож харагдуулдаг гэнэ.

Том логотой хувцас хэрэгсэл

Оймсноос эхлээд бейсболын малгай хүртэл бүх зүйл дээр лого байдаг бөгөөд энэ нь том байх тусам илүү догь аж. Саяхан л минималист хэв маягийг баримталж, цулгуй эд зүйлсийг сонгож байсан хүмүүс эрс өөрчлөгдсөн байх юм.

Хар өнгийн маникюр

Хар бараан өнгийн маникюр нь яг л улаан өнгийн уруулын будагтай ижил. 90-ээд онд хумсаа хар өнгөөр будаж, готик рок гэгдэж явсан бүсгүйчүүдэд дуулгахад та яллаа. Учир нь өнөө цагт бол хамгийн мэдрэмжтэй, дэгжин гэсэн бүсгүйчүүд л зоримог шийдвэр гаргаж, хумсаа хар өнгөөр гоёж байна.

Нарийн хөмсөг

Өчигдөр л гэхэд өтгөн, самнасан хөмсөг трэнд болж байсан бол, өнөөдөр эргээд нарийн хөмсөг моодонд оров. Мэдээж алийг сонгох нь таны дур.

Дөрөөтэй өмд

Дөрөөтэй өмд бидний амьдралд эргэн ирлээ. 1920-иод онд эмэгтэй хүн бүрийн сонголт болоод байсан тус өмд 100 жилийн дараа шинэчлэгдсэн загвартайгаар трэнд болов.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!