Орон орны хүмүүсийн өдөр тутамдаа иддэг хамгийн хачин, ер бусын хоол хүнс

Хүн бүрийн амтлах мэдрэмж өөр. Зарим хүмүүс чихэрлэг зүйлсэд дуртай байх бол, зарим нь давстай зүйл л иддэг. Цаашлаад бүр сонин содон амтанд дурладаг хүмүүс ч бий. Тийм ч учраас үйлдвэрлэгчид төрөл бүрийн амт, үзэмжтэй хоол хүнс гаргаж, ёстой л хүмүүсийг гайхшруулж орхидог. Та бүхэндээ дэлхийн улс орнуудад зарагддаг хамгийн сонирхолтой хоол хүнсийг танилцуулж байна.

Өндөгний амттай зайрмаг байдаг гэвэл та итгэх үү? Хятад улсад ийм зайрмаг зарагддаг байх юм. Шар хэсэг нь яг л өндөгний шар шиг амттай.

Вандуйны амттай зайрмаг ч бас бий.

Утсан, хатаасан мах яг л бурам шиг амттай байдаг гэнэ. Хятадад ийм төрлийн махыг амттан, чихэр зэрэгтэй хольж иддэг байна.

Шведэд далайн хоолтой бялуу зардаг.

Даршилсан байцааны шүүс нь Австри, Германд түгээмэл худалдаалагддаг.

Sharp Snickers. Эхэндээ энэ нь чихэрлэг, энгийн амттай ч гэнэт үнэхээр халуун ногоотой болдог.

Улаан лооль нь Хятадад жимс гэж тооцогддог учраас амттан, бялуун дээр чимэглэл болгон тавигддаг. Мөн жимсний хэсэгт зарагддаг.

Хятадын “хуванцар” чипс. Тосоо халааж, чипсээ дүрж шарж иддэг.

Далайн хязааны түрсний амттай аягатай гоймон

Амтат буурцагны зуурмагаар дүүргэсэн загасан зайрмаг: амтат төмс, гүзээлзгэнэ, ногоон цайны амттай төрлүүд ч бий.

Польшид өргөн худалдаалагддаг борщ амттай бэлэн гоймон. Мах, өөх тосгүй манжинтай шөл шиг амттай, бага зэрэг халуун ногоотой.

Та Японы нэрийн жигнэмэгийг идэж зүрхлэх үү?

Талст болон буталсан элсэн чихэр. Хачирхалтай нь Хятадууд зөвхөн талст хэлбэртэй элсэн чихэр худалдаж авдаг.

Давсалсан өндөгний амттай чипс

Тайвань дахь таро бөмбөгтэй уламжлалт амттан. Амтат төмс, цардуулын бөмбөлөг бүхий мөсөн чипсийг бор чихрийн сиропоор бүрсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!