2022 онд охид бүсгүйчүүдийг байлдан дагуулах нүүр будалтын трэндүүд

Гоо сайхны чиг хандлага бараг жил бүр өөрчлөгддөг. Саяхан л тод будалттай шивсэн мэт хөмсөг моодонд орж байсан бол, одоо самнасан натурал хөмсөг трэнд болоод байгаа билээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд яг одоо ямар нүүр будалт, хувцас загвар трэнд болж байгааг анзаарч мэдэх шаардлагатай болдог. Иймд та бүхэндээ 2022 онд охид бүсгүйчүүдийн сонголт болох нүүр будалтуудыг танилцуулж байна.

Самнасан натурал хөмсөг

Хөмсгөө бүхэлд нь тод буддаг цаг ард хоцорсон. Харин оронд нь самнаж, сэргээж хөнгөн буддаг болсон билээ. Энэ нь илүү натурал, гоёмсог төрхийг бүрдүүлдэг.

Уруулын битүү шивээс

Будаггүй үед ч уруулыг дур булаам харагдуулах уруулын битүү шивээс 2022 онд эрэлт хэрэгцээтэй байх төлөвтэй байна.

Хүрээлсэн уруул

90-ээд онд моодонд орж байсан хүрээлсэн уруул эргэн бидний амьдралд иржээ. Энэ нь уруулыг илүү том, зузаан бас дур булаам харагдуулдаг. Уруулаа будсан өнгөнөөс бага зэрэг бараан өнгөөр уруулаа хүрээлж болох юм.

Гялалзсан уруул

2022 оны хамгийн том трэнд уруул өнгөлөгч байх болно. Охид уруулаа тод өнгөөр будахаас илүүтэй гялалзуулж, илүү бумбагар харагдуулах аж.

Ягаан өнгийн хацар

Нил ягаан, лаванда, ягаан өнгийн хацар өнгөлөгч нь царай төрхийг зөөлөн дулаан басхүү илүү натурал харагдуулах шидтэй. Тийм ч учраас олон бүсгүйчүүдийн сонголт болоод байгаа юм.

Шигтгээтэй нүүр будалт

Euphoria цуврал энэ трэндийг гаргаж ирсэн гэхэд болно. Нүүрэн дээрээ гялалзсан шигтгээ, чимэглэл нааж, нүүр будалтаа улам бүр хүчтэй басхүү өвөрмөц болгож болох юм.

Өнгөлөг контур

Хүмүүс нэгэн хэвийн зүйлсээс уйдаад эхэлжээ. Байдаг л нэг хар өнгийн контур зурахын оронд өнгө өнгийн контураар нүдээ чимж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!