Япончуудыг өөрсдийг нь хүртэл гайхшруулдаг сургуульд мөрдөгддөг хачирхалтай дүрэм журмууд

Япон улсын боловсролын систем, сургуулийн дүрэм журмууд дэлхий нийтийг гайхшруулдаг. Тэднээс санаа авч болох зүйлс олон байдгийн зэрэгцээ байж боломгүй юм хэмээн гайхмаар зүйлс ч цөөнгүй. Ингээд хамтдаа Япон улсад мөрдөгддөг сургуулийн дүрэм журмуудтай танилцацгаая.

  • Японд 1-6-р ангийн хүүхдүүд бага сургуульд сурдаг. Жил бүр багш нар болон хичээлүүд солигдож, хүүхдүүдийг шинэ орчин, шинэ хүмүүстэй харилцах харилцаанд сургадаг.
  • Нэгдүгээр ангийн хүүхдүүд шар өнгийн малгай өмсдөг. Ингэснээр тэднийг алсаас таньж болох төдийгүй багш нарт хүүхдүүдээ олоход том тус хүргэнэ.

  • Хүүхдүүдийг багаас нь хариуцлагатай болгохын тулд ангийн жижүүр гаргадаг. Хүүхдүүд багт хуваагдаж өдөр бүр ангиа цэвэрлэхээс гадна зарим тохиолдолд тоглоомын талбай, ариун цэврийн өрөөг ч цэвэрлэдэг байна.
  • Сургууль дээр ирээд хүүхдүүд бүгд гадуур өмссөн гутлаа сольж, “увабаки” шаахай өмсдөг. Энэ дүрэм нь нас хүйс харгалзахгүй хүүхэд бүрт үйлчилнэ.

  • 6-р ангиа төгсөөд сургуулийн хүүхдүүд 3 жил үргэлжилдэг дунд сургуульд шилжинэ. Яг энэ үе шатанд Японы ихэнх сургуулийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж эхэлдэг.
  • Японы сургуулиуд сурагч охидыг өвлийн улиралд ч тризо өмсөхийг хориглодог. Энэ шударга бус дүрмийг эсэргүүцсэн охин сургуульд гомдол гаргасан ч, түүний саналыг хүлээж аваагүй байна. Охин удахгүй сургуулиа төгсөх байсан тул түүнийг бага зэрэг тэвчихийг хүсчээ.

  • Японы сургуулиуд сурагчдын гадаад төрх байдалд хатуу шаардлага тавьдаг. Охидыг нүүрээ будахыг хориглодог төдийгүй зарим ангид нүүрний будаг арилгагч мицель байршуулсан байдаг.
  • Мөн охидыг дунд урттай хар өнгийн үстэй байхыг шаарддаг. Үсээ будсан охидыг сургуульд явахыг хориглодог бөгөөд үсний өнгийг натурал эсэхийг заавал шалгадаг.

  • Ахлах анги нь 10-12-р анги хүртэл үргэлжилдэг. Сурагчид 10-р ангид дэвшин суралцахын тулд элсэлтийн шалгалт өгдөг.
  • Сурагчид заавал судлах ёстой болон нэмэлт хичээлүүд үздэг. Мөн нэмэлтээр сурагчдад хоол хийх, мөнгө зарцуулах, төсөв барих гэх зэрэг хичээлүүд ордог байна.
  • Нэмэлт хичээлд заримдаа загас агнуур, хөдөө аж ахуйг багтдаг.
  • Шаардлагатай хичээлүүдээс гадна ахлах ангийн сурагчдын бараг тал хувь нь их, дээд сургуульд элсэх шалгалтанд бэлдэхийн тулд бэлтгэл курст хамрагддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!