Жүжигчин Цогтоо: Бүсгүйчүүддээ ул боовоороо зүрх хийж өгцгөөе. Гадуур нэг ширхэг сарнай 15 мянга гэж байна.

“+17” инээдмийн цувралын жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоог танихгүй хүн тун ховор. Хамгийн сүүлд жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэнтэй хамтран +17 pro max цувралаа олны хүртээл болгосон тэрбээр эрчүүддээ зориулж нэгэн үнэтэй зөвлөгөөг өгчээ.

Тэрээр: “Сайн байцгаана уу? Саяхан сар шинэ болсон. Бүгд мэдэж байгаа. Залгаад Валентины баяр болж байгаа болохоор эрчүүд бидэнд жаахан чанга байна. Яагаад гэхээр байгаа мөнгөөрөө ахмад хүмүүстэйгээ золгочихсон. Тэгээд яг улирал нь ингээд таарчихлаа л даа. Тийм болохоор нэг арга байна. Эрчүүддээ зөвлөгөө өгөхөд хөөрхөн ул боовоороо ингээд зүрх хийгээд өгчихвөл бас хөөрхөн сэтгэлийн бэлэг болох юм болов уу л гэж бодож байна. Амьдрал одоо ийм л байна шүү дээ. Гадуур чинь одоо нэг ширхэг сарнай 15 мянга гэж байна. Баглаа цэцэг хэд гэх юм тэ.” гэжээ.

Жүжигчин У.Цогтбаяр гэргий 3 хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд өөрсдийн бүтээсэн шинэ байрандаа ороод удаагүй байгаа билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!