Япончуудын тусгай аргаар омлет хийдэг өвөрмөц бас амттайхан жор

Хүмүүс омлет бэлтгэхдээ өндгөө тосонд шардаг. Харин тосыг бидний эрүүл мэндэд муу хэмээдэг тул Япончууд омлет бэлтгэх өөр сонирхолтой аргыг бодож олжээ. Та бүхэндээ тус жорыг танилцуулахаар бэлтгэлээ.

Орц:

  • Өндөг – 4 ширхэг
  • Лууван – гурав хуваасны нэг
  • Татсан мах – 50 гр
  • Ногоон сонгино
  • Сармис – 2 хумс
  • Амтат чинжүү – тал
  • Давс – тал халбага
  • Элсэн чихэр – тал амны халбага
  • Соё соус – 1 халбага
  • Хясаан соус (oyster sauce) – тал халбага
  • Бага зэрэг ус

Эхлээд өндгөө хагалж, дээр нь бага зэрэг давс хийж сайтар хутгана. Хутгасан өндгөө буцалж буй усан дээр хийж чанаарай. 20-30 секундын дараа гүйцэт болсон өндгөө уснаас шүүн авч тавган дээр тавьна.

Татсан мах, ногоон сонгино, сармис зэргээ хайруулын тавганд хийж хуурна. Үүн дээрээ жижиглэн хэрчсэн лууван, амтат чинжүүгээ хийж хуурах бөгөөд 2 минутын дараа багахан ус хийж буцалгана. Дараа нь давс, элсэн чихэр, соё соус, хясаан соус зэргээ хийж амтлаарай.

Мах, ногоогоо зөөлөн гал дээр жигнэж болгоод өндгөн дээрээ гаргаж тавиарай. Ингээд л амттайхан омлет бэлэн болох юм. Та өглөөний цайндаа хийж идэж үзээрэй. Амттай бас шим тэжээлтэй байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!