Хөргөгчний мухарт ганцаараа хаягдаж үлдсэн байцаагаар хийж болох хамгийн амттай хоолны жор

Байцаа бол хүний биед хэрэгцээтэй хүнсний ногооны нэг. Харин энэ ногоонд дурлаж иддэг хүмүүс тийм ч олон байдаггүй болов уу. Тэгвэл үүнийг илүү гоёоор амталж, өвөрмөцөөр идэж болох жорыг хүргэж байна.

Орц:

  • Байцаа – 500 гр
  • Гурил – 250 гр
  • Өндөг – 4 ширхэг
  • Сүү – 150 мл
  • Давс – амталгаагаар
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Хар перец, турмерик, гүнжидийн үр

Байцаагаа маш нарийн хэрчиж, гараараа сайн нухаж зөөлрүүлнэ. Дээр нь нарийн хэрчсэн амтат чинжүүгээ нэмээрэй. Одоо харин дээр нь гурилаа хийнэ.

Өндгөө сүү болон бусад амтлагчтайгаа хольж сайтар хутгана. Үүнийгээ байцаан дээрээ нэмж хийгээд холиорой.

Хайруулын тавгаа тослож халаагаад зуурмагаа хийж шарна. Хоёр талаар нь ээлжлэн шарж, хоолоо бэлэн болгоорой.

Энэ нь төрлийн хоолны өмнөх эсвэл дараах зууш учраас амралтын өдрөөр хүүхдүүддээ хийж өгөөд үзээрэй. Амтархан иднэ гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!