Диснейн ханхүү нарын талаарх олонд дэлгэгдээгүй сонирхолтой баримтууд

Бид Диснейн гүнжүүд гэхээс ханхүү нарыг төдийлөн анхаарч хардаггүй. Гэтэл тэд ч бас өөр өөрийн гайхалтай чанартай, дүрийн онцлогтой бас дахин давтагдашгүй түүх өгүүлнэ. Энэ удаад та бүхэндээ Диснейн ханхүү нарын талаар сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ.

Эрик бол гүнжээ аврах биш, харин гүнжээрээ авруулсан анхны ханхүү юм.

Ихэнх Диснейн хүүхэлдэйн кинон дээр ханхүү нь үргэлж гүнжээ авардаг. Тэгвэл Бяцхан лусын дагина хүүхэлдэйн кинон дээр Ариэл нь ханхүү Эрикийг хоёр ч удаа авардаг билээ. Эхнийх нь ханхүүг усанд живж байхад, хоёр дахь нь Урсулад хорлогдох үед юм.

Жон Смит бодитоор оршин байсан.

Жон Смит бол Америкийн уугуул иргэдэд олзлогдсон цэрэг, судлаач байсан юм. Тэрээр хатуу зан чанартай, хурц нэгэн байсан ч, хүүхэлдэйн кинон дээр түүнийг эелдэг, зөөлнөөр дүрсэлсэн байдаг. Тэр бас Покахонтасаас хамаагүй ах байсан бөгөөд тэд бодит амьдрал дээр нэг нэгэндээ дурлаж, хайр сэтгэлийн холбоотой байгаагүй хэмээдэг.

Аладдины малгайны өд нь түүнийг худал ярьж байгааг илтгэдэг.

Аладдин Жасминтай анх танилцахдаа ханхүү Али шиг дүр эсгэдэг. Харин түүнийг худал хэлэх бүрт малгайных нь өд нэг тал руугаа хазайж буйг харж болно.

Ли Шан бол гүнжтэй үнсэлцээгүй анхны Диснейн ханхүү юм.

Ли Шан хэдийгээр Муланд татагдаж, тэд бие биенээ хайрлаж байсан ч, хэзээ ч үнсэлтийн сценийг бидэнд өгөөгүй. Тэрээр Муланыг өөрийн хайртай бүсгүй байхаас илүүтэй баатар байсан нь дээр гэж үздэг.

Флинн эсрэг талын баатар байх ёстой байсан.

Tangled киноны продюсерууд Диснейн сонгодог ханхүү нараас татгалзаж, Флинний дүрийг гаргаж ирсэн байна. Зальтай хулгайч залуугийн дүр гүнжтэй танилцсаны дараа хэрхэн өөрчлөгдөж, зөөлөрч байгааг харах хүмүүст таалагдсан нь гарцаагүй.

Ханс бол цорын ганц хорон санаат ханхүү

Ханс эхэндээ хүн бүрийн хайрыг татсан, сайхан сэтгэлтэй, царайлаг ханхүү мэт харагддаг. Тэр хүн бүрийг хуурч, өөрийн шунал, далд хүслээ халхалж чаддаг бөгөөд киноны төгсгөлд үнэн мөн чанараа харуулдаг билээ. Энэ хэсэг нь хүмүүсийг ёстой л шоконд оруулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Гаднаа инээсэн бүхэн сайн хүн биш болохыг түүний дүрээр төлөөлүүлсэн.

Эрик бол аав болсон цорын ганц ханхүү

Хэдийгээр Диснейн гүнжийн цуврал кинонууд хэд хэдэн байдаг ч зөвхөн “Бяцхан лусын дагина” киноноос л хосууд гэр бүл болж байгааг харах боломжтой. Ханхүү Эрик маш их хайрладаг Мелоди хэмээх бяцхан охины эцэг болсон байдаг. Охиныг алга болоход ханхүү бүтэн арми хөдөлгөж түүнийг хайдаг.

Аладдин бол гол дүрийг авсан цорын ганц ханхүү

Бүх Диснейн кинонууд гүнжийн амьдралыг голчлон өгүүлдэг. Харин Алладин бол хамгийн анхны бас цорын ганц ханхүүгийн тухай өгүүлэх кино.

Кристофф, Ли Шан нар бол гуравдагч дүрүүд.

Ли Шан, Кристофф (Мулан, Фрозен нарын Диснейн ханхүү нар) нийтлэг зүйл бол тэд гуравдагч дүрүүд юм. Тэдний гүнжүүд бол адал явдалд дурлагч, эрч хүчтэй дүрүүд. Харин эдгээр ханхүү нар бол даруу төлөв зан, ичимхий байдлаараа ижил төстэй.

Араатанг одос үхэрээс санаа авч бүтээсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!