Алдартнуудын өдөр бүр цүнхэндээ авч явдаг хачирхалтай зүйлс

Бүсгүй таны цүнхэнд юу юу байдаг вэ? Эмэгтэй хүмүүс өөрт хамгийн хэрэгцээтэй зүйлсийг цүнхэндээ хийж, өдөр тутамдаа авч явдаг. Үүнд нь гар утас, нүүрний будаг, гоо сайхны зүйлс, хэтэвч, нарын шил, үсний сам, спрей, түлхүүр, салфетки гэхчлэн төрөл бүрийн зүйлс бий. Тэгвэл алдартай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Эмма Ватсон

Эмма Ватсоны цүнхэнд үнэхээр олон янзын зүйл бий. Найзууд нь түүнийг “цүнхний хатагтай” гэж дууддаг. Харин түүний цүнхэнд халуун усны сав, хөлс дарагч, дахин ашиглах боломжтой нүүрний будаг арилгагч хөвөн, хамгийн хачирхалтай нь шоколадтай крем “Nutella” байсан аж.

Миранда Керр

Миранда Керр арьс, эрүүл мэнддээ маш их санаа тавьдаг нь эргэлзээгүй. Тэрээр супермодель бөгөөд байгалийн гаралтай арьс арчилгааны Kora Organics брэндийг үүсгэн байгуулжээ. Түүний цүнхэнд эдгээр болон ижил төстэй бүтээгдэхүүн олдвол гайхах зүйлгүй. Харин эдгээрийн оронд түүний цүнхэнд цацрагийг хаадаг төхөөрөмж бий. “Би утсан дээрээ цацраг туяанд тустай Tilys Biotech гэх зүйл тавьсан. Энэ нь утаснаас ялгарах цацрагийг хааж, намайг хамгаалдаг” гэж тайлбарлажээ.

Шанина Шайк

Загвар өмсөгч бүсгүйн цүнхэнд байсан хамгийн өвөрмөц зүйл бол түүний нөхрийн хуучин паспортын зураг. Тэрээр нөхрийнхөө тэр зургийг хамгийн хөөрхөн нь гэж боддог тул өдөр бүр цүнхэндээ хийн авч явдаг гэнэ.

Тайра Бэнкс

“Би бургерын газар байнга очдог ч тэд махаа хангалттай амталдаггүй. Би гялгар уутанд гүнжидийн үртэй амтлагч, давс хийж, цүнхэлж авч яваад ресторанд очоод бургерээ амталж иддэг” хэмээн алдартай загвар өмсөгч бүсгүй 2018 онд ярьж байсан.

Ариана Гранде

Дуучин бүсгүйн цүнхнээс гарч ирсэн хамгийн өвөрмөц зүйл бол дээр нь “Тайван байдал” гэж бичсэн чулуу юм. Тэрээр үүнийг өдөр бүр авч явдаг бөгөөд энэ нь түүнд эерэг энерги өгдөг хэмээн тайлбарлажээ.

 

Камилла Луддингтон

Жүжигчин бүсгүй цүнхэндээ резинэн нугас авч явдаг. Энэ нь түүний охиноос болдог гэнэ. Охин нь резинэн нугас зажилж, хазаж шүднийхээ загатнааг гаргах дуртай аж.

Меган Трэйнор

Америкийн дуучин, ая зохиогч Меган Трейнор цүнхэндээ суултуурын шүршигч авч явдаг. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Хаана ч бие засах хэрэг гарч болзошгүй. Харин би өөрийн хэрэглэх суултуураа цэвэрхэн байгаасай гэж хүсдэг тул заавал шүршигч авч явдаг юм. Шүршигчээ цацчихаад л суултуур дээрээ сууж болно” хэмээжээ.

Адель

Дуучин бүсгүй цүнхэндээ ууттай кетчуп авч явдаг гэвэл та итгэх үү? Тэрээр гадуур их хооллодог учир өөрийнхөө кетчупыг гаргаж ирээд л хоолоо өөрийн мэдрэмжинд тааруулан амталж иддэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!