Гоо сайхны мэс ажилбар хийлгэлгүйгээр өөрийгөө шинээр бүтээж чадсан хүчирхэг бүсгүйчүүд

Алдартай бүсгүйчүүдийн төгс төгөлдөр дүр төрхийн нууцыг хүн бүр сонирхдог. Хүмүүс өөрсдийн таамгийг дэвшүүлж, ихэвчлэн гоо сайхны мэс ажилбартай холбон тайлбарладаг. Тэгвэл гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаагүй гэдгээ нүүр бардам хэлж байсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэд мэсийн бус аргаар гадаад төрхөө тордож, өдөр бүр төгс харагдаж чаддаг аж.

Загвар өмсөгч Белла Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй гэдгээ нүүр бардам хэлж байсан. Тэр бүү хэл “итгэхгүй бол нүүрийг маань сканердаад үз” гэсэн шүү.

Келли Осборны өөрчлөлтийг харсан хүн бүр л гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн гэж шуугиж байв. Гэсэн ч тэрээр үүнийг үгүйсгэж, өөрийн хичээл зүтгэлээр өөрчлөгдөж чадсан хэмээв.

Рене Зеллвегер нүдэндээ ямар нэгэн мэс ажилбар хийлгэж байгаагүй гэдгээ мэдэгдсэн.

Супермодель Клаудиа Шиффер нь хүн байгалиараа хөгшрөх хамгийн сайхан хэмээдэг. Духанд үүссэн үрчлээс, хөмсөгний гол дахь гүн үрчлээс бол үзэсгэлэнтэй гэж үздэг нэгэн.

Үзэсгэлэнт Ирина Шейкийн төрөлхийн гоо үзэсгэлэнг үгүйсгэх хүмүүс олон. Тэрээр энэ тухайд зүгээр л инээгээд өнгөрдөг хэмээн товчхон хариулжээ.

Жижи Хадид нүүр будалт л өөрийг нь өөрчилж, өөр харагдуулдаг ганц зүйл хэмээн онцолсон байдаг.

Арианагийн талаарх гоо сайхны мэс ажилбарын цуурхал хэзээ ч зогсдоггүй. Харин Ариана үүний хариуд “Та нар миний 14, 21 настай зургуудыг харьцуулаад хараарай” хэмээжээ.

Охиноо төрүүлсний дараа Ким Кардашиан маш богино хугацаанд бие галбираа гоё болгосон. Харин энэ нь гоо сайхны мэс ажилбартай холбоогүй бөгөөд эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөний үр дүн гэнэ.

Женнифер Лопез хэзээ ч гоо сайхны мэс ажилбарт орж байгаагүй гэж ам бардам мэдэгдсэн.

Кендалл уруул нь том жижиг харагддаг тухайд уруул хүрээлэгч тийм ид шидийг харуулж чаддаг хэмээн мэдэгдсэн.

Эмили Ратажковски урууландаа ямар нэгэн филлер шахуулж байгаагүй хэмээн тэр тухай цуу яриаг эрс үгүйсгэсэн.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!