Өвлийн турш утаанд хордсон уушгиа цэвэрлэх энгийн аргууд

Агаарын бохирдол, буруу зуршил, хүрээлэн буй орчин таны уушгинд хэчнээн аймшигтайгаар нөлөөлж байдгийг мэдэх үү? Манай улсад эрүүл уушгитай хүн тун ч ховор. Тиймээс бүгд эрүүл мэнддээ анхаарч, уушгиа эрүүл байлгахын тулд тогтсон хугацаанд цэвэрлэж, дасгал хийж байх хэрэгтэй. Та бүхэндээ уушиг цэвэрлэх аргууд болон зарим төрлийн дасгалыг танилцуулж байна.

Уушиг цэвэрлэх ундаа

Нэг сарын хугацаанд уушгиа цэвэрлэж, эрүүлжүүлэх ундаануудыг танилцуулж байна. Эдгээр нь салстыг багасгаж, уушгийг хоргүйжүүлэх аж.

  • Зөгийн балтай халуун ус
  • Нимбэгтэй ус
  • Ногоон цай
  • Луувангийн шүүс
  • Турмерик ба цагаан гаатай ус
  • Гадил, бууцай, жимсгэний ундаа

Эдгээрийг өдөр тутамдаа ууж хэрэглэж, уушгиа хайрлаарай.

Давстай эмчилгээ

Давсны эмчилгээ нь давсны жижиг хэсгүүдтэй агаараар амьсгалах явдал юм. Үүнийг гало эмчилгээ гэж нэрлэдэг бөгөөд астма, бронхит, ханиалгах зэрэг уушигны өвчнийг эмчлэх нэгээхэн арга. Та Гималайн давсны дэнлүү худалдаж аваад гэртээ хэрэглэж болно.

Долоо хоногт 3-аас илүүгүй удаа халуун усанд орох

32°C – 40°C хэмийн халуун усанд хэвтэж, биеэ амрааж, уушгиа цэвэрлэж болно. Арьсаа гэмтээж, хэт хуурайшуулахгүйн тулд долоо хоногт 2-3 удаа ороход хангалттай.

Зарим бүтээгдэхүүнээс зайлсхий

Халуун ногоотой хоол, цагаан лууван, ургамал гэх мэт хоргүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хоол хүнс хэрэглэж эхэл. Зарим хоол хүнс уушигны салстыг ихэсгэдэг гэдгийг санах нь чухал.

Хориглох хүнс:

  • Сүүн бүтээгдэхүүн: бяслаг, цөцгийн тос, тараг, сүү
  • Лаазалсан бүтээгдэхүүн: лаазалсан мах болон бусад

Хэлээ цэвэрлэх

Уушгиа хамгаалахын тулд амны хөндийн эрүүл мэнддээ зайлшгүй анхаарах хэрэгтэй. Бид шүдээ зөв угаадаг ч хэлээ мартдаг бөгөөд энэ нь амны хөндийд бактери хуримтлагдах шалтгаан болдог байна.

Уруул зангидсан амьсгалын дасгал хий

Эдгээр дасгалууд нь уушгинд хуримтлагдсан агаарыг гаргаж, агааржуулалтыг сайжруулж, ерөнхий тайвшралыг бий болгодог.

  • Хүзүү болон мөрний булчингаа суллаж тайвшруул.
  • Одоо хоёрын тоонд багтааж хамраараа аажмаар амьсгалаа аваарай. Амаа хаах ёстойг анхаар.
  • Дараа нь уруулаа урагш түрж, цорвойлгоод дөрвийн тоонд хамраараа амьсгалаа аажуухнаар гаргана.
  • Өдөрт 4-5 удаа давтаж хийгээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!