Олон сая долларын хөрөнгөтэй ч, хуучин хувцсаа хаа сайгүй өмсөж явахаас огт ичдэггүй алдартнууд

Алдартнууд олон зуун арга хэмжээнд оролцдог. Ингэх бүртээ өөр өөр хувцсаар гоёх шаардлагатай болдог билээ. Тэдний хувцасны өрөө ч дэлгүүр шиг л олон хувцастай байдаг. Гэсэн ч зарим алдартнууд өөрийн өмсөх дуртай хувцсаа нэг биш нэлээд хэдэн удаа өмсөж олны өмнө гарч ирсэн тохиолдлууд бий. Тэдгээр алдартнуудтай танилцацгаая.

Жонни Депп болон түүний олон арван жилийн турш өмссөн хүрэм. 1993 онд анх өмссөн. 

Жүжигчин нүдний шил зүүх дуртай бөгөөд үргэлж зүүдэг ганц нэг шил бий.

Гайхамшигтай Кейт Бланшетт нь цэцгэн хээтэй эрээн цамцаа өмд банзал гээд аль алинд нь хослуулж өмсдөг.

Анна Винтур олон жилийн турш өөрийн үсний засалт төдийгүй хөнгөн болеро загварт үнэнч байсан.

Мөн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редакторт салах тухай ч боддоггүй гоёл бий.

Леонардо Ди Каприо олон нийтийн арга хэмжээнд нэг хүрэмтэй ахин дахин хүрэлцэн ирэхийг ичмээр зүйл гэж боддоггүй.

Кэти Холмс гутлаа тун цэвэрхэн өмсөх юм.

Жүжигчин бүсгүй өдөр тутамд өмсдөг гутлаа киноны нээлт, арга хэмжээнд оролцохдоо ч өмсдөг.

Ванесса Хадженс малгай өмсөх тун ч дуртай.

Мөн үстэй гутал.

Брэдли Купер өөрт тохирох төгс пүүзээ олсон бололтой

Бас бейсболын малгай

Селена Гомез дуртай ээмэгнээсээ салдаггүй

Сара Жессика Паркер бол загварлаг нэгэн. Гэсэн ч тэрээр нэг хувцсаа нэлээн хэд давтаж өмсөх дуртай.

Жишээлбэл, жүжигчин олон жилийн турш өмсөж байгаа саарал сүлжмэл малгай байна.

Мөн түүний алдартай гоёл

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!