Дэлхийн хамгийн том брэндүүдийн нэрний жинхэнэ эзэд

Зарим алдартай брэндүүд бидэнтэй хамт бараг л 100 жилийн турш хамт байжээ. Тэгвэл тэдгээр алдартай брэндүүдийн нэр хаанаас гаралтай, хэнээс улбаатай болох талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ойртож суугаад тухлан уншаарай.

Барби

Эмэгтэй хүн бүрийн хүүхэд насны дурсамжинд барби хүүхэлдэй томоохон байр суурийг эзэлдэг. Уг хүүхэлдэйг үйлдвэрлэдэг Маттел компаний жинхэнэ үүсгэн байгуулагч хэн болохыг тэр бүр хүмүүс мэддэггүй. Түүнийг Рут Хэндлер гэдэг бөгөөд Барби хүүхэлдэйг охин Барбара Миллисент Робертсийн нэрээр нэрлэсэн байдаг. Тэрээр өөрийн охин болон түүний найзуудыг өөр өөр хэлбэр хэмжээтэй хүүхэлдэйгээр тоглож байхыг хараад анх барбиг зохион бүтээжээ.

Липтон

Липтон брэндийг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Тус компанийн үүсгэн байгуулагч нь 1887 онд бизнесээ эхлүүлсэн ба түүний нэрийг Томас Жонстон Липтон гэдэг.

Мерседес 

Mercedes-Benz-ийн үүсгэн байгуулагч нь Эмил Желинек болон Карл Бенз нар юм . Харин тус брэндийг Эмил Желинекийн охины нэрээр Мерседес хэмээн нэрлэх болжээ.

Nike Air Jordan

Алдарт Nike брэнд нь сагсанбөмбөгийн тамирчин Майкл Жордантай хамтарч, түүний нэрээр шинэ пүүз загварчилж бүтээсэн билээ. Анх “Air Jordan” гэх нэртэй байсан бөгөөд 1984 оноос зөвхөн сагсан бөмбөгчдөд зориулан пүүз гаргаж эхэлсэн. Тухайн үед сагсан бөмбөгчдийг талбай дээр зөвхөн цагаан гутал өмсөхийг зөвшөөрдөг байсан ба бусад загварын пүүзийг хатуу хориглодог байв. Жордан “Air Jordan”-аас гаргасан пүүзийг тоглолтод өмсөх болгонд Nike 5000 долларын торгуул төлдөг байсан гэх сонирхолтой баримт бий. Энэ арга нь гайхамшигтай үр дүнд хүрсэн бөгөөд хүмүүст ихээр танигдаж тэр дороо алдарших болжээ.

Lacoste

Рене Лакосте бол дэлхийн хамгийн алдартай теннисчдийн нэг байсан билээ. Тэр тун ч том биетэй нэгэн байсан тул хүмүүс түүнийг “матар” хэмээн хочилдог байв. Лакостед шинэ хоч нь маш их таалагдсан тул найзаасаа цагаан хүрэмнийх нь энгэр дээр матар оёж өгөхийг хүсчээ. Ингэж л алдарт Лакосте брэнд үүссэн түүхтэй.

Адидас

Ади Дасслер нь Герман дахь ээжийнхээ хоолны газар угаагчаар ажиллаж байх үедээ тамирчдыг хамгийн сайн спорт хэрэгслээр хангахыг мөрөөддөг байв. Тиймээс 1924 онд тэрээр “Гебрюдер Дасслер Шухфабрик”-ийг үүсгэн байгуулжээ. 1954 онд Герман, Унгар хоёр дайтаж, Герман улс Дасслерын хувцас хэрэглэлийг өмсөн, дайнд ялалт байгуулснаар брэндийн нэр тэнгэрт хадав.

Астон Мартин

Астон Мартиныг 1913 онд автомашинд дуртай 2 найз хамтран Лондон дахь жижиг цехэд үүсгэн байгуулжээ. Лионел Мартин, Роберт Бэмфорд нар өөрсдийн хүсэл тэмүүллийг дараагийн түвшинд гаргаж, өөрсдөө машин бүтээсэн аж. Өнөөдөр бидний мэддэг Астон Мартин нэр нь гайхалтай түүхтэй. Лионел Мартин “Астон Клинтон Хилл авиралт” уралдаанд өөрсдийн хийсэн машинуудын нэгээр нь оролцож түрүүлсэн байна. Тиймээс түүний “Мартин” гэсэн овгийг түрүүлсэн уралдааныхаа нэрний хажууд байрлуулж, өөрсдийн брэндийг нэрлэсэн байдаг.

Ben&Jerry’s

Алдарт зайрмагны брэнд болох Ben & Jerry’s-ийг 1978 онд Бен Коэн, Жерри Гринфилд нар үүсгэн байгуулжээ. Тэд жижиг шатахуун түгээх станцыг засварлаж өөрчлөн, Вермонт мужийн Берлингтонд байрладаг дэлгүүр болгосон байна. Найзуул мөрөөдлөө биелүүлэхийн тулд 12,000 долларын хөрөнгө оруулалт  хийсэн гэдэг. Аажмаар тэд улам олон зайрмаг үйлдвэрлэж, өөр өөр сүлжээ ресторанд илгээж эхлэв. 1981 онд тэдний борлуулалт ихэссэнээр анхны нэрийн дэлгүүр Вермонт мужийн Шелберн хотод нээгдэв.

Ikea

Ингвар Кампрад бол IKEA-г үүсгэн байгуулагч юм. Тэрээр айл өрхийн хамгийн их хэрэглэдэг эд зүйлсийн нэг болох шүдэнзийг хямд үнээр зарж өөрийн бизнессээ эхлүүлжээ. Тэндээс тэрээр өөрийн мөрөөдлийг бодит болгож чаджээ. Компанийн нэр нь товчилсон үг юм: тэрээр өөрийн нэрний эхний үсгийг, өссөн фермийн эхний үсгийг (Элмтарыд), өссөн хотынхоо эхний үсгийг (Агуннарид) нийлүүлж, IKEA-г бүтээсэн аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!