Эцэг болох амархан, аав байх хэцүү гэдгийг батлах хамгийн сайн аавууд

Эцэг болох амархан ч, аав байх хэцүү гэх үг бий. Хүүхдийнхээ төлөө өөрийнхөө хүсэл мөрөөдөлд бууж өгч, бүх зүйлд буулт хийж, бүхнээ зориулдаг хүнийг аав гэдэг. Ээжүүд хүүхдийнхээ дэргэд үргэлж байж, үг үйлдлээрээ хайраа илэрхийлдэг бол, аавууд чимээгүйхэн бүхнийг урд нь бэлдэж өгч, амьдралынх нь түшиг болж, хүнд хэцүү бүхнээс хамгаалдаг билээ. Өнөөдөр та бүхэндээ сайхан аавуудын түүхийг хуваалцаж байна.

Жил бүр охинтойгоо зургаа авахуулж, зургийн цомогтоо нэмдэг.

Аав маань миний хүүхэд байхдаа нөмөрдөг байсан хөнжлийг олж, зул сарын баяраар бэлэглэсэн. 

17 жилийн өмнө алга болгочихсон бамбаруушийг маань аав олоод өгсөн. Аав бүхнийг чаддаг.

Аав маань альцгеймерийн өвчтэй. Тэр “Би бүх зүйлсээ мартах бололтой. Гэхдээ охиноо бол хэзээ ч мартахгүй, мартаж ч чадахгүй” гэсэн. Нүдийг маань нулимс бүрхээд авсан.

Би маргааш урт хугацааны аялалд гарах гэж байгаа. Аав хойд ээж хоёр маань надад хүнс, хэрэгтэй зүйлс бэлдэж өгөхөөр төлөвлөж суугаа нь.

Аав минь зээ охиндоо их хайртай. Аав охинтой минь хамт байх боломжийг хэзээ ч алддаггүй.

Би машин засварчин. Гэсэн ч охинтой хүн чинь гоё хумстай л явдаг юм байна.

Сэтгэл санаа тавгүй байсан үе. Гэтэл аав маань энэ зургийг авч өгөөд миний охин хамгийн хөөрхөн. Үргэлж инээж байгаарай. Инээх үед чинь гэрэл цацардаг гэж хэлж байсан. 

Аав бид хоёрын хамгийн хайртай зураг

Аав маань гаднаа хатуу харагддаг ч, дотроо зөөлөн хүн. Энд тэнд төөрсөн хаягдсан амьтдыг аварч амьдрал бэлэглэдэг.

Хоёр охиноо ганцаараа өсгөсөн аав минь. Одоо аавыгаа газар гишгүүлэхгүй амьдруулна.

Миний хамгийн хайртай хоёр хүн

Аавын утасны дэлгэц дээр миний зураг байдаг. Хараад сэтгэл их хөдөлсөн.

Аав минь надад бөөрөө өгсөн, дахин амьдрал бэлэглэсэн.

Аав охин хоёрын анхны алхалт

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!