Том болох хүртлээ анзаарч харж байгаагүй хүүхэлдэйн киноны хөгжилтэй хэсгүүд

Бид хүүхэд байхдаа үзсэн зүйлдээ хэт дүн шинжилгээ хийлгүй зүгээр л үзэх дуртай байсан. Гэхдээ насанд хүрсэн хойноо дахин үзэхэд зарим далд хошигнол учир шалтгааны асуултуудыг олж мэддэг. Жишээ нь хүмүүс үнсгэлжингийн хөлөнд юу тохиолдсоныг яагаад сонирхдоггүй юм бол?

Тиймээс бид бага байхдаа үзэх дуртай байсан кинонуудаар жагсаалт гаргасан ба өмнө нь анзаараагүй зарим нарийн ширийн зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

“The jungle book” Хүүхэлдэйн кинон дахь дуулж буй тас шувууд Beatles хамтлагаас санаа авсан

Уг хөгжилтэй дүрүүд нь Ливерпүүлийн дөрвөлтэй адилхан үсний засалттай төдийгүй тэдэнтэй ижилхэн дуулдаг. Хэрэв анзаарвал, Flaps- Paul Mc Cartney, Ziggy- John Lennon, Buzzie- Ringo starr, Dizzy- George Harrison нарыг төлөөлж байгаа аж. Мөн 1967 онд кино багийнхан Beatles хамтлагийнхнаар дүрүүдийн дууг дуулуулахыг хүссэн ч тодорхойгүй шалтгаанаар боломжгүй болов. Хэдэн жилийн дараа дахин амьд тоглолт хийх зорилгоор Paul , Ringo нарыг урьсан ч мөн л бүтэлгүйтжээ.

“Matilda” Кинон дээрх муу мөрдөгчид

Тавхан настай хүүхэд мөрдөгчдийг яаж тийм хурдан анзаарч, анхаарлыг нь сарниулж буйг хараад гайхаж байсан уу? Гэхдээ хоёр мөрдөгч хослол, тэлээ, малгай, хар шил зүүж мөрдөгчийн дүр төрхөө ч нуусангүй. Дээр нь тэд мөрдлөгийн явцад радио дамжуулагчаараа хэт илэрхий зүйл ярьсан байдаг. Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан ажилдаа ийм муу байна гэж байх уу даа.

Покахонтис англи хэлийг яаж хурдан сурав ?

Онолын хувьд хүн 48 хоногийн турш өдөрт 10 цагаар сурч байж шинэ хэлийг хүлээн авах чадвартай болдог байна. Харин Покахонтис англи хэл сурч буй хэсэг огт байхгүй ба хүмүүс бид энэ гүнж шиг сүпер оюуны чадамжтай байсан ч болоосой.

Муланд таарсан дэвүүр ч байхгүй, хумс ч байхгүй

Мулан хумсгүй, түүний аав ч, генерал Шанг ч тэр хумсгүй. Харин Фа овгийн өвөг дээдэс нь хумстай байгаа нь үнэхээр анхаарал татам. Мөн Муланыг тохиролцогч талтай уулзах үед авч явсан дэвүүр нь түүний оршин буй цаг хугацаанаас хойшхи хийцээр хийгдсэн байдаг. Цаашлаад Хятад улсын аврагч энэ үед өөрийн орны уламжлалт загварын Туаншан гэх дугуй торгыг авч явах ёстой байдаг.

Эдвард хаанаас мөс авдаг вэ?

Киноны төгсгөлд, Эдвард хүмүүстэй өнгөрүүлсэн таагүй дурсамжийнхаа дараа өөрийгөө шигтгээнд тусгаарлаж мөсөөр гайхалтай дүрс бүтээхэд ихэнх цагаа зарцуулдаг хэмээн гардаг. Энэ бүхэн үнэхээр гоёмсог хэдий ч тэр хаанаас энэ их мөсийг авдаг юм бол? Түүний цайзад урсгал ус ч юмуу хөргөгч бий билүү. Хэдий тэр Кимтэй хайр сэтгэлийн холбоогоо тасалсан ч мөсний худалдаачинтай байнга холбоотой байдаг бололтой.

Тарзан ба ороонги

Сармагчингуудын дунд хүмүүжсэн Тарзаны чадвар физикийн хуулиас давсан гэмээр. Хэдий тэр Jane ийг хоёр Гараараа тэвэрсэн ч усан үзмийн модноос зүүгдсэн хэвээр л байна.

Илжигний үнэн түүх.

Уг кино нь хүүхдийн сонгодог зохиолын сонирхолтой эшлэлүүдээр дүүрэн. Гэтэл Шрекийн илжиг бол Пинокио дээр гардаг тоглоомын арал дээр өөрчлөгдсөн хүүхдүүдийн нэг юм. Үүнийг илжигний дэггүй зан, ярих чадвараас харж болно.

Үнсгэлжингийн гутлын хэмжээ

Ханхүү бүсгүйд дурлан царайг нь сайн санахгүй байсан тул өөрийн биеэр хайхаар болдог. Гэвч тэр хаант улсад оршин суух иргэдээс нэг ч хүн үнсгэлжингийн тухай хэлж өгөөгүй нь сонирхол татам. Тийм содон жижигхэн байхад шүү, үнэхээр оньсого гэлтэй.

По-ын аав

Бид хүүхэд байхдаа ноён галууг По-ын аав гэдэгтэй огт эргэлзэж байсангүй. Гэвч хэдийн биднийг том болсон хойно, Кун Фу Панда 3 гарч луугийн дайчингийн жинхэнэ эцэг эх ил гарах бөгөөд энэ нь анхнаасаа л тодорхой байсан гэдгийг ойлгох болно. Гэхдээ л ноён галуу өдийг хүртэл хүүхэлдэйн киноны хамгийн шилдэг, хамгийн хайр татам аав гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

Ариэл бичиж чаддаг.

Бидний анзаараагүй нэг том нууц бол Ariel Ursula-тай гэрээ байгуулахдаа өөрийн нэрийг гайхалтай сайхнаар бичдэг. Гэсэн хэрнээ бүхэл бүтэн киноны турш тэрээр хунтайж Eric-тэй нэг ч захиа солилцоогүй ба тэд яагаад холбоо тогтоох гэж оролдоогүй юм бол. Эсвэл Ariel нэрнээсээ өөр зүйл бичиж чаддаггүй юм болов уу? Хэрэв чаддаг байсан бол хайрын түүхээ арай амраар шийдэж болох байжээ.

“Нотр Дамын Бөгтгөр” киноны хорон санаатан бол хэтэрхий муу хүн

Тэр бол хүүхдийн киноны хамгийн хорон муу санаатнуудын нэг бөгөөд Disney-н сонгодог киног дахин үзээд бид үнэхээр цочирдсон билээ. Claude Frollo Хүүхдийнхээ царайг хараад Quasimodo-г худаг руу шидэх гэж оролдоод зогсохгүй баривчлагдах үедээ түүнийг цоожлон, гадаад төрхөндөө сэтгэл дундуур нэгэн болгоно. Түүнчлэн тэрээр Esmeralda-д дурлах ба түүнийг дургүйцэхэд маш их шахан шаардаж, бүх Парисын цыгануудыг хорьдог. Гэвч эдгээр нь түүний хорон санааны ердөө л нэг хэсэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!