Ирээдүйд хүний бие ямар болж өөрчлөгдөх вэ?

“Хэн ч төгс биш” гэдэг үг хэрэглээнээс гарахад тун удахааргүй болжээ. Учир нь технологи хувьслын тусламжтай өнөөгийн хүний биеийг өөрчлөх боломж гарч ирсэн төдийгүй амьтдын хамгийн гайхалтай, өвөрмөц шинж чанарыг генийн бүтцээр шилжүүлэн хүнд суулгавал хэрхэн өөрчлөгдөхийг хамтдаа харцгаая.

Хэдэн милийн алсаас сонсож чадах мууран чих

Хүний чих нь дуу авиаг цуглуулж дотоод чихэнд дамжуулдаг ч зөвхөн бага хэмжээний дуу чимээ, өндөр давтамжийг сонсож чаддаг. Тиймээс бид бусад амьтад шиг тод сонсох боломжгүй гэсэн үг. Хүнээс ялгаатай нь муурний шувтан хэлбэртэй чих нь холын зайнаас дуу авиа чичиргээг илрүүлдэг ба өчүүхэн бага чимээг ч 180 градусаар хазайн сонсох чадвартай гэнэ.

Ямар ч цаг агаарт зохицож чадах арьсны бүтэц

Өнөө үед хүмүүс цаг агаар, уур амьсгалын эрс тэс нөхцөлд дасан зохицсоор ирсэн. Харин ийм нөхцөлд аварга далайн амьтантай төстэй арьстай бол юунд ч ажрахгүй. Учир нь тэдний арьс  хүрээлэн буй орчиндоо тааруулан өнгөлөн далдлалт хийхээс гадна баргийн хүйтэн халууныг тэсвэрлэх чадалтай байдаг байна. Гэхдээ зарим халуун орны хүмүүс бараан өнгөтэй, цасархаг газар амьдардагууд нь цайвар өнгөтэй байдаг нь үүнтэй холбоотой ч асар их цаг хугацааг шаардана.

Нурууны өвдөлтийг мартах горила алхалт

Хоёр хөл дээрээ босоо алхах нь хүмүүс бидний өвөрмөц онцлог хэдий ч үүнээс үүдэн нурууны өвчин үүсэж байгаа нь  тоогүй хэрэг. Хэрэв бид горилла сармагчин шиг дөрвөн хөлөөрөө явдаг бол нас ахих тусам үүсэх нуруу өвдөх асуудлыг ор тас мартаж болох нь.

Хунгийн урт хүзүү

Хүмүүс хэт их юм идэх, ярих зэргээс амьсгал боогдох хүндрэл үүсдэг. Хоолойд гацсан хоол хүнс эсвэл бусад зүйл амьсгалын замыг хааж улмаар хүчилтөрөгч уушги руу ирэх замыг боогдуулдаг байна. Гэсэн ч хүн төрөлхтөн хунгийнх шиг хүзүүтэй бол хэзээ ч ийм асуудалд орохгүй. Учир нь ихэнх шувуудын хоолойн анатоми хоёр хэсэгтэй ба нэг нь агаар нөгөө нь хоол хүнс дамжуулдаг.

Нохой шиг урт хамрын хөндийтэй бол ханиадыг мартаж болно

Цаг агаар өөрчлөгдөх бүрд ханиад хүрч, толгой өвдөх нь элбэг. Энэ нь бидний хамрын “синус” гэх шингэн буруу байрлалтай буюу дээшээ урсдагтай холбоотой. Тиймдээ ч зарим үед ачааллаа дийлэхээ больж, гаднын нян бактери орон ханиад хүрдэг байна. Гэтэл нохойн хамрын хөндий нь маш тод харагддаг, урт хоншоортой синусууд нь доошоо байрлалтай болохоор энэ төрлийн өвчинд санаа зовох шаардлагагүй аж.

Имж шиг ууттай сүпер ээж

Өнөө цагт өөрөөрөө төрөхөөс илүү кесар хагалгаагаар төрөх нь элбэг болсон. Хүүхэдтэйгээ уулзах торгон агшин хэдий сайхан ч гараас гартал нь гэрт сууна гэдэг эхийн хувьд тийм ч амар ажил биш. Харин имж нь дөнгөж 34 хоногийн дараа хүүхдээ гаргаж 6 сарын турш уутандаа бойжуулдаг тул энэ чадвар хүн төрөлхтөнд байвал олон ажлыг амжуулах нь гарцаагүй.

Наймаалжтай төстэй холын хараа

Гар утас, зурагт, компьютер зэрэг цэнхэр туяанаас үүдэн хүний хараа эрс мууддаг. Хэдий нүдний шил, контакт линз хэрэглэж болох ч наймаалжийнх шиг харанхуйд ч тод харж чадах хурц нүдтэй бол энэ бүхний хэрэг гарахгүй биз.

Хурдан гүйхэд туслах тэмээн хяруулын хөл

Хүмүүс олимп болон бусад спортын арга хэмжээнд хоорондоо өрсөлдөж, гүйлтийн чадвараа баталсаар ирсэн. Гэвч тэмээн хяруулын хөлийг хүний хөлтэй харьцуулбал илүү хурдан, тэнцвэртэй, хүч чадалтай учраас ийм хөлтэй бол дэлхийг тойроход ч асуудалгүй болно.

Зүрхний шигдээсээс сэргийлэх нохойтой төстэй зүрх

Зүрхний шигдээс нь гол төлөв артери бөглөрсний улмаас зүрхний нэг хэсэг цус алдах үйл явцыг хэлэх ба буруу дасгал, хөдөлгөөн, хооллолт зэргээс үүдэлтэй. Хэрэв хүн нохойных шиг зүрхтэй бол шигдээс үүсэх үед салангид титэм судасны ачаар нөгөө тал руугаа илүү их цус шахахад тусална. Тиймээс зүрхний өвчин бий болох магадлал тун бага гэсэн үг.

Шувуун цээж

 

Бидний уушги ууланд авирах марафон гүйх гэх мэт хүнд дасгал хийхэд тийм ч тохиромжтой биш. Үүн дээр нэмээд өдөр тутмын буруу хэв маяг нөлөөлөх нь мэдээж. Харин шувуудын хувьд хэт том цээжтэй ч хос уушгины тусламжтай хурдан хөдөлгөөн хийхэд асуудалгүй гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!