Охидоо дэлхийн хэмжээний од болгож чадсан Иоланда Хадид гэж хэн бэ? Түүний охидоо амжилт руу хөтөлсөн нууц

Хадидын гэр бүлийн тухай сонсоогүй хүн бараг л үгүй биз. Ээж Иоланда Хадид нь Голландын фермийн ажилчин, аяга угаагчаас эхлэн дэлхийд танигдах хүртлээ 30 жилийн хугацааг зарцуулж, хүүхдүүддээ ирээдүйн замыг нь нээж өгчээ. Цаашлаад супер модель эгч дүүс, ид гялалзаж яваа хүүгийнх нь амжилт, түүний тууштай хичээнгүй байдлын үр дүн гэлтэй. Тиймээс Иоланда Хадид ямар бэрхшээл туулж энэ оргилд хүрснийг танилцуулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Иоланда аавыгаа эрт алдсан тул ээж нь ганцаараа тэднийг өсгөдөг байв. Охин ямар ч спортоос илүү морин спортоор хичээллэхийг мөрөөддөг байжээ. Гэхдээ тэрээр тухайн үед ферм дээр олон цагаар ажиллан жүчээ цэвэрлэж, малын өвс, тэжээл бэлтгэх зэрэг ажил хийдэг байсан учраас хааяа морь унах боломж олддог байсан гэнэ. Түүнчлэн тэрээр амралтын өдрүүдэд Хятад ресторанд аяга таваг угаадаг байсан бөгөөд орой гэртээ ороход нь гал тогооны эвгүй үнэр хаа сайгүй үнэртэж, ээж нь бушуухан усанд ор гэж хэлдэг байсныг дурсжээ.

Иоландагийн хувь заяа Амстардамд болсон загварын шоун дээр өөрчлөгдсөн гэхэд болно. Тэрээр санамсаргүй байдлаар уг шоунд очсон ба загвар зохион бүтээгчид өндөр шаргал үст бүсгүйг хараад нэг моделийнх нь оронд тайзан дээр алхахыг хүсэв. Иоланда тухайн үед хэзээ ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, өндөр өсгийт өмсөж үзээгүй байсан ч, бусад охидыг харж санаа аван зоригтойгоор тайзнаа алхжээ. Гайхалтай нь энэ өдрөөс эхлэн түүний карьер эхэлж загвар өмсөгчийн агентлагтай гэрээ хийсэн гэдэг.

Тэрээр үл хөдлөхийн зуучлагч баян залуу Мохамед Хадидтай учрахаас өмнө 15 жил загвар өмсөгчөөр ажилласан байна. Тэдний гэрлэлт ердөө 6 жил үргэлжилсэн хэдий ч, энэ хугацаанд Белла, Жижи, Анвар гэх 3 хүүхдийн эцэг эх болсон байдаг.

Иоланда загвар өмсөгчийн ажлаа орхисныхоо дараа хүүхдүүддээ ихэнх цагаа зарцуулж, хэрхэн өсгөсөн тухайгаа ярих дуртай. Тухайлбал, тэрээр эгч дүүсийг 4, 5 настай байхад Лос Анжелес хотод аваачиж орон гэргүй хүмүүсийг харуулж охиддоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг сургасан аж. Белла, Жижи хоёр хэзээ ч загвар зохион бүтээгчийн онцгой хувцас өмсдөггүй ба анхны Chanel-ын цүнхээ 18 нас хүрэхдээ авцгаажээ.

Охид бага байхдаа өдөр бүр морь унаж, амралтын өдрүүдээ морин уралдааны газар өнгөрөөдөг байжээ. Иоланда спорт нь хүүхэд хүмүүжүүлэхэд тустай хэмээн үзэж өглөөний 4-5 цагийн хооронд тэднийг сэрээдэг байв.

Тэрээр санхүүгийн хувьд бие даасан байдлыг эрхэмлэдэг учраас Мохамедтай мөрий тавьж, манай гурван хүүхэд 21 нас хүрэхдээ санхүүгийн эрх чөлөөнд хүрч, амьдралаа авч явах болно хэмээжээ.

Тиймдээ ч охид өөрсдийн мөрөөдлийн дагуу тууштай хөдөлмөрлөсөөр байлаа. Беллагийн хувьд мэргэжлийн морь унаач болж олимпын наадамд оролцохоор бэлдэж байсан ч лаймын өвчний улмаас төлөвлөгөөнд нь өөрчлөлт оржээ. Харин Жижи загварын карьераа эхлүүлэхээсээ өмнө 2 жилийн турш эрүүгийн гэмт хэргийн сэтгэл судлалаар суралцаж байгаад ангиа орхин загварын бизнесрүү орсон байдаг.

Иоланда охидоо 18 нас хүртлээ загварын салбарт тууштай зүтгэхийг зөвшөөрөөгүй байна. Харин ингэх үед 16 настай  Жижи ээжтэйгээ маргалдаж, яагаад татгалзсаныг нь ойлгоогүй юм. Гэхдээ үүнээс 4 жилийн дараа Жижи хүүхэд насны дурсамжийг бэлэглэсэнд баярлалаа гэж ээждээ талархсанаа илэрхийлжээ. Жижи-н анхны гараа 2014.11 сард зохиогдсон Нью Йоркын загварын долоо хоногт Испанийн Desigual брэндийн шоунд оролцсоноор эхэлсэн түүхтэй.

Харин 6 сарын дараа Белла, эгчтэйгээ хамтран 2014.9 сард Desigual шоунд оролцож тайзнаа алхжээ.

Жижи загварын тайзан дээр алхаж эхэлснээс хойш нүүр будалтын хүчээр нэлээдгүй өөрчлөлтөд орсон  ба сүүлийн жилүүдэд шилдэг мэргэжилтнүүдийн тусламжтай контур тавьж сурснаар царай нь илүү тодорч өгсөн байдаг. Тэрээр анхны улаан хивсний ёслолд оролцохдоо өөрөө нүүр будалтаа хийсэн гэдгээ дурьдлаа.

Беллагийн хэлснээр аав нь охидоо нүүр будалт хийхэд дургүйцдэг байсан бөгөөд гоо сайхан, ялангуяа арьс арчилгааны талаар ээжээсээ багагүй суралцсанаа хэлжээ.

Жижи-г загварын бизнесээ эхлүүлснээс хойш ээж нь түүний карьерт санаа зовон спортоор давхар хичээллэж байсанд нь дургүйцэж, төгсөлтийн баяраараа бялуу идэхгүй байж жингээ хасахыг зөвлөсөн удаатай гэнэ.

Ихэнх хүмүүс охидыг гоо сайхны хагалгаанд орж гадаад төрхөө өөрчилсөн гэж боддог. Гэвч Иоланда Хадид тэдний тухай хэлэхдээ хэн нь ч филлер хэрэглэж, биедээ ямар нэг зүйл хийж байгаагүй хэмээн тайлбарлажээ. Мөн тэрээр 55 насны төрсөн өдрөөрөө ботокс, филлер зэргийг огт хийлгэхээ больсон талаараа хэлэв.

Харин тэдний олон нийтийн сүлжээнд байршуулсан гэр бүлийн зургаас харахад Жижи ээжийн талыг, Белла аавынхаа талыг дуурайсныг харж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!