Илүүдэл өөхийг шатаах хамгийн үр дүнтэй 10 минутын дасгал. Хувийн дасгалжуулагч танд зөвлөж байна

Оффис болон гэртээ хийсэн ч болох, илүүдэл өөхийг шатааж, дур булаам биетэй болгох 5 дасгалыг хүргэж байна. Эдгээр дасгалуудыг хийхэд өдөрт ердөө 10 минутыг зарцуулахаас гадна, танд түшлэгтэй сандал байхад л болох аж.

1. Сандлын түшлэгнээс барьж, биеэ эргүүлэх

  • Сандлынхаа ард зогсож, хоёр гараараа түшлэгнээс зурганд үзүүлсэн байрлалаар барьж, зогсоорой.
  • Сандалнаас хэдэн алхмын ард зогсох хэрэгтэй бөгөөд ингэснээр өвдөг тэгширч, чангарах юм. Энэ үед таны цээж шалтай зэрэгцэж байх ёстой.
  • Үүний дараа биеэ зөөлхөн зүүн тийш хазайлгана. Ингэхдээ зүүн гараа чихнийхээ дээр гаргаарай.
  • 20 удаа хийх бөгөөд эсрэг талдаа ээлжилж хийж болохыг анхаарна уу.

2. Сандал дээр хөлөө тавьж, биеэ эргүүлэх

  • Нуруун дээрээ дээш харан хэвтэж, сандал дээр хөлөө гаргаж тавиарай.
  • Ингэхдээ хоёр гараа нурууныхаа ард тавина.
  • Үүний дараа зүүн мөрөө ялимгүй урагш хөдөлгөж, зүүн гарынхаа тохойгоор баруун өвдгөндөө хүргээрэй. Ингэхдээ хэвлийн булчингаа давхар ажиллуулах хэрэгтэй.
  • 20 удаа хийх бөгөөд эсрэг талдаа ээлжилж хийнэ.

3. Хөлөө өргөх

  • Сандлынхаа ирмэг дээр сууж, өвдгөө нугална.
  • Өгзгөө сандалд огтхон ч хүргэхгүй гэдгийг анхаараарай.
  • Дараа нь зүүн хөлөө эхэлж, шалтай зэрэгцүүлэн, урагш нугална.
  • 20 удаа хийх бөгөөд баруун хөлөндөө ээлжилж хийгээрэй.

4. Гараараа хөндлөн тулж зогсох /Сандалтай планк/

  • Хоёр гараа сайтар амраасны дараа сандал дээр зурганд үзүүлсний дагуу тулж зогсоно.
  • Ингэхдээ нуруу эгц байхаас гадна, өвдөг нугарахгүй байхыг анхаараарай.
  • Энэ байрлалаа авч, 30 секунд байна.
  • Эхлээд 10 секунд барьж эхэлбэл тохиромжтой бөгөөд яваандаа өдөр өдрөөр хугацаагаа нэмэх боломжтой.

5. Скуат хийх

  • Сандал дээр урагш харан, хоёр тохойгоо нугалж, сууна.
  • Зурганд үзүүлсэн шиг өвдгөө нугалах бөгөөд мөр хоорондын зай их байх тусмаа сайн аж.
  • Дараа нь нугалсан тохойгоо тэнийлгэж, дээш болоорой. Гэхдээ тохойноос бусад эрхтэн хөдлөх ёсгүй гэдгийг анхаарна уу.
  • Өдөрт 20 удаа хийхэд хангалттай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!