Гадаад төрхийг нь хүн бүр буруу төсөөлдөг 6 үндэстэн

Бидний ихэнх нь олон үндэстний царай төрх, зан байдлын талаар хэвшмэл ойлголттой байдаг. Жишээ нь, цыгануудыг дуулж бүжиглэдэг хар нүдтэй, буржгар үстэйгээр л төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ зарим угсааны хүмүүс бодсоноос тэс өөр байдаг. Тиймээс уг эргэлзээг тайлахын тулд дараах мэдээллийг бэлтгэлээ.

Цыганууд

Кинон дээр Цыган үндэстнийг ихэвчлэн хар нүдтэй, бараан арьстайгаар дүрсэлсэн байдаг. Энэ нь бодит байдалтай нэлээд дөхөх хэдий ч, Европын холбооны улсууд болон Британиас шаргал үстэй, цэнхэр нүдтэй цыганнуудыг харж болно. Мөн Словак улсад гоо үзэсгэлэнгээрээ алдартай цайвар арьстай цыган охидыг “Папинори” гэж нэр нэрлэдэг байсан бөгөөд энэ нь цыганаар “Цагаан галуу” гэсэн утгатай.

Тажикистанууд

Шар үс, цайвар нүдтэй Тажикистануудыг Бадахшаны Памир, Фан уулс, Тажикистаны хойд хэсэгт орших Зеравшаны хөндий, Ромит, Варзоб, Каратагийн хавцал, Рашт зэрэг газруудаас олох боломжтой.

 Уйгурууд

Ихэнх Уйгурууд Алс Дорнодод амьдардаг. Тэд Монгол болон Кавказын шинж байдлыг хослуулсан өвөрмөц төрхөөрөө ялгарна. Ихэвчлэн том давхраатай хар нүдтэй, хар бор үстэй байдаг. Харин зарим европ гентэй Уйгурууд шаргал үс, цэнхэр нүдтэй байх тохиолдол бий.

Ливаны ард түмэн

Ливан нь Ойрхи Дорнодод оршдог тул ард иргэд нь гол төлөв хар үс хар нүдтэй, үзэсгэлэн гоо бүсгүйчүүдтэй гэдгээрээ алдартай байдаг.  Мөн Ливан  бол маш олон ястан буюу  Египет, Перс, Грек, Ром, Араб, Түрэг зэрэг үндэстэнтэй уусан нэгдсэн учраас зарим нь шаргал эсвэл улаан үстэй байдаг.

Берберүүд

Тэд Хойд Африк, ялангуяа Алжир Мароккод нутагладаг ард түмэн юм. Олонх нь цайвар арьстай, цэнхэр юм уу ногоон нүдтэй байдаг бөгөөд Африкуудын алс холын өвөг дээдэс Хойд европоор дамжин их газарт ирсэн түүхтэй. Үүнээс улбаалан Берберүүдээс Европ ген олдож, зарим нь бор шаргал үстэй байх нь бий.

Швед хүмүүс

Бид Шведүүдийг өндөр биетэй, шаргал үстэй хүмүүс гэж төсөөлдөг. Олон талаараа энэ нь тохирох хэдий ч өнөө үед тус улсад огт өөр дүр төрхтэй хүмүүстэй таарах болно. Учир нь нас ахих тусам үсний өнгө нь бараан болж, охид үсээ цайвар болгох гэж үсчинд очдог байна. Мөн Шведүүд болон Скандиновчуудын сэтгэхүйг судалсан угсаатан судлаач Карл Олов Арнстбергийн үзэж байгаагаар, Шведүүдийг шаргал үс цэнхэр нүдтэй гэсэн хэвшмэл ойлголт нь олон кино, поп дуучдын царай зүснээс үүдэлтэй байж магадгүй гэнэ.

 Армянчууд

Тэдний ихэнх нь бараан үс, хар нүдтэй байна. Харин Армяны Севан нуурын ойролцоо байх иргэд голцуу ногоон нүд цайвар арьстай байх ба нутгийн иргэд ариун нуурын ус нь эрэг орчмын ард иргэдэд нөлөөлж ийм цайвар царайтай болсон хэмээн таамаглацгаадаг.

Еврейчүүд

Еврей үндэстэнг хар буржгар үстэй гэж олон хүн мэдэх байх. Гэвч орчин үеийн Герман Францын нутагт орших Ашкеназын бүлгийн Еврейчүүд бараг л бүгд улаан, шаргал үстэй байдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!