Хүүхдүүд үзээд хэзээ ч ойлгохгүй. Харин томчуудыг гайхшруулж чадах хүүхэлдэйн киноны хэсгүүд

Зарим алдартай хүүхэлдэйн кино хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн сонирхлыг татахуйц байдаг тул үзэгчдийн тоо, нийт орлого нь тэр хэмжээгээрээ сайн байх нь мэдээж. Гэхдээ үүнийг хийхэд тийм ч амар биш бөгөөд насанд хүрэгчдийг татах гол зүйл нь далд зөвлөмж хошигнол байдаг. Тиймээс бид хүүхэлдэйн киноны таний өмнө нь анзаараагүй байж мэдэх дараах сонирхолтой хэсгүүдийг хүргэж байна.

Бяцхан лусын дагина

Ариэлын хүний ертөнцөөс цуглуулсан зүйлс дотор лааны дэргэд сууж буй охины зураг байдаг. Энэ бол Жорж Де Латурын “Гэмшсэн Мария Магдалена” хэмээх зураг юм. Түүний өвдөг дээр хүний гавлын яс байдгаас үзэхэд хүүхдэд зориулж бүтээсэн хэсэг яагаад ч биш.

Нөгөө талаар энэ зураг нь Ариэл байж магадгүй бөгөөд улаан үс, эцэг өвгийн уламжлалын эсрэг тэмцэл, хүслээсээ болж шүүмжлэлд өртдөг зэрэг нь тун төстэй аж.

“Spirited Away”

Энэ хүүхэлдэйн киноны хамгийн таагүй үзэгдлийн нэг бол муу сүнсийг зайлуулах хэсэг юм. Гэхдээ зохиолч Хаяо Миязаки хувийн туршлагадаа тулгуурлан зарим санаагаа гаргажээ. Нэгэн удаа тэрээр гэрийнхээ ойролцоох голыг цэвэрлэж байхыг хараад тэр даруйдаа очтол голын ёроолд маш их хэмжээний хог хаягдал хуримтлагдсан байв. Түүний дунд шигдэж дарагдсан хуучин унадаг дугуй харагдсан бөгөөд авахад маш хэцүү байснаа санаж энэ дүр зургийг хүүхэлдэйн кинонд оруулсан гэжээ.

Мөн энэхүү хүүхэлдэйн киноны зарим нарийн ширийн зүйлийг зөвхөн Япон, Хятад киног сайн мэддэг үзэгчид л ойлгох байх. Чихиро болон түүний эцэг эх орхигдсон цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд хаа сайгүй олон бичээс бичигдсэн байх ба заримыг нь зориудаар хойш бичих эсвэл санаанд оромгүй газар нуусан байдаг. Эдгээр нь энэ газарт ямар нэг аюултай, буруу зүйл байгааг ойлгуулах далд санаа болжээ.

 “Зоотопиа”

Энэхүү хүүхэлдэйн кинонд гол дүрийн баатрууд бяцхан амьтад дээр очихдоо тэднийг сохор номин гэж андуурсан хөгжилтэй хэсэг гардаг. Түүнчлэн эдгээр дүрүүд болон зарим зураглал нь “Загалмайлсан эцэг” киног, ялангуяа Вито Корлеонены охины хуримын хэсгийг дүрсэлсэн байдаг.

“Ральф”

Хүүхэлдэйн киноны нэгэн хэсэгт эсрэг дүр болох Хаан Карамел “Нүдний шилтэй залууд хүрч чадахгүй гэдгийг сануулдаг” Гэвч Ральф ингэхэд нь нүдний шилээ хугалсан бөгөөд 1989 онд гарсан “Batman” киноны Жокерын үүнтэй ижилхэн асуулт тавьж буй хэсэг нь уг киноны энэ үзэгдэлтэй маш төстэй байлаа.

“Вольт”

Вольт, Миттенсийг гүүрэн дээрээс барьж байгаа хэсэгт нэгэн автобус хоромхон зуур гарч ирдэг. Дээвэр дээрээ 2525 гэсэн тоотой энэ автобус “Хурд” хэмээх адал явдалд кинон дээр гардаг нь хачирхалтай. Магадгүй Сандра Баллок автобусыг жолоодож яваа байх.

“Шерлок Гном”

Уг хүүхэлдэйн киноноос Шерринфордын тээврийн компанийн ачааны машиныг харж болно. Гэтэл энэ нь Артур Конан Дойлын баатар болох Шерринфорд байжээ. Түүнчлэн Шерлок Холмсын янз бүрийн зохиолуудад Шерринфордыг Шерлок, Майкрофт хоёрын ах гэж тэмдэглэсэн байдаг.

Рататуй

Эх хувилбар дээрээ ноён Живодерагийн овог нь Скиннер гэж гардаг. Үнэн хэрэгтээ түүнийг хархны туршилтаараа алдартай зан үйлийн сэтгэл зүйч Беррес Фредерик Скиннерийн нэрээр нэрлэжээ.

Кунфу панда

Кунфу панда хүүхэлдэйн киноны ихэнх үзэгдэлд тоорын мод байдаг ба Угвэйн таяг ч мөн энэ модоор хийгдсэн байдаг. Ерөнхийдөө Хятадын соёлд тоор бол үхэшгүй мөнхийн бэлгэдэл болж муу муухайг зайлуулдаг аж. Мөн Таоист ид шидэнд тоорын модны цэцэг, навчийг ашигладаг нь ч бас учиртай.

Тачки

Уг кинонд Луйжигийн машины улсын дугаар 44.5-10.8 гэж гарах бөгөөд энэ нь Италийн Модена дахь Феррари үйлдвэрийн солбилцлын дугаар юм.

Дамбо

Дамбо хүүхэлдэйн кинонд Тимоти хулгана заанд хандан “Том чихтэйгээрээ алдартай олон хүн байдаг шүү дээ!” гэж хэлсэн нь Холливудын хаан Кларк Гейблийг онцолсон байна.

Гүүфигийн амралт

Гүүфигийн тухай бүрэн хэмжээний инээдмийн хүүхэлдэйн кинонд Бигфүүт “Staying Alive” дуунд бүжиглэж буй хэсэг гардаг. Түүнчлэн үүнийг Жон Траволтагийн тоглосон “Saturday Night Fever” хэмээх насанд хүрэгчдийн киноноос хуулбарласан аж.

Минионууд

Өхөөрдөм минионууд Лондонгийн цамхагруу том хүнгүйгээр нэвтрэхийг хориглох үед эмэгтэй хүний дүрд хувиран дотогш нэвтэрдэг. Харин уг хэсэгт нэгэн Франц эр харах ёсгүй газарлуугаа ширтэж байгааг анзаарч байгаа байх. Мөн Ева Терцигова “Wonderbra” хөхний даруулганы зар сурталчилгаанд тоглохдоо “Нүдрүү минь хараарай, би нүд рүү чинь харж хэлсэн” гэж хэлдэг нь үүнтэй багагүй төстэй үзэгдэл болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!