Энэ ямар учиртай вэ?: Юунд хэрэгтэй, ямар зориулалттай болохыг нь хэн ч мэддэггүй

Заримдаа бид эргэн тойрныхоо зүйлд дасал болж, яг юунд зориулж бүтээснийг нь ч анзаардаггүй. Ийм учраас хүмүүсийн сайн мэдэх дараах зүйлсийн жинхэнэ зориулалтыг хамтдаа харцгаая.

Түрдэг тэрэгний гогцоо

Энэ нь зүгээр л хэн нэгний гаргасан загвар биш бөгөөд өндөг, ууттай сүү гэх мэт амархан хагарах бүтээгдэхүүн болон цүнхээ өлгөхөд зориулагдсан байна.

Трикон дээрх зураас

Ерөнхийдөө энэ нь биеийн галбир засах болон эмзэг газрын хэсгийг урагдахгүй бат бөх байлгах үүднээс бүтээгджээ.

Шүдний чигчлүүр

 Ихэнх шүдний чигчлүүр дээрээ хээ бүхий хэсэгтэй байдаг нь загварлаг харагдахад бус, тэр хэсгийг нь хугалж чигчлүүрийг бохирдуулахгүйн тулд ивэх зориулалтаар хийжээ.

Малгайны дотор талын тууз

Энэ тууз нь малгайг өмсөхөд эвтэйхэн байлгах болон хөлөрсөн үед хөлсийг өөртөө шингээх зорилгоор хийгдсэн байна.

Печний шилэн нүүр

Печний шилэн нүүр нь хоол халж буйг харуулахаас илүү, богино долгионы цацрагаас хамгаалдаг аж.

Хэвтээ байрлалтай товчны нүх

Бүх цамцанд ийм нүх байдаггүй ч зарим цамцыг ингэж оёсон нь ямар нэг шалтгаантай. Учир нь цамцны доод хэсэг өмд, бүс зэрэгт үрэгдэж товч нь амархан тайлагдах тал байдаг тул ингэж оёсон нь илүү бат бөх байхад тустай.

Машины дугуйн дээрх өнгийн тэмдэглэгээ

Уг өнгийн тэмдэглэгээнүүд нь машиныг ямар газар явахаас шалтгаалж, хөнгөн эсвэл хүнд гэсэн утгыг илэрхийлдэг.

Угаалтуурын нүх

Энэ нүх нь мэдээж ус халихаас сэргийлэхээс гадна, ус зайлуулах хоолойд агаар оруулдаг. Хэрэв ингэхгүй бол ус гадагшлахдаа хэтэрхий удаан урсана.

Жинсэн өмдний халаасан доторх жижиг халаас

Жинсэн өмд нь олон жилийн өмнө ажлын хувцас байсан учраас халаасандаа юу ч хийж, зүүсэн урагдахгүй байх үүднээс уг жижиг халаасийг хийжээ.

Даавууны өөдөс хэсэг

Мэдээж ийм хэмжээтэй даавуугаар засвар, нөхөөс хийхэд хаанаа ч хүрэлцэхгүй. Тиймээс энэ нь угааж индүүдэх зэрэгт даавууны шинж чанар, материал хэрхэн өөрчлөгдөж буйг турших зориулалттай аж.

Хүрэмний энгэр дээрх товчны нүх

Анх хүрэм нь энгэр дээрээ товчтой байсан бай хэрэв хүсвэл энгэрээ товчлох боломжтой байжээ. Гэхдээ одоо энэ загвар ард үлдэж, харин товчны нүх нь хэвээр байгаа юм.

Цамцны дотор талын уяа

Ийм уяаг өлгөхөд хялбар болгох үүднээс буюу өлгүүрээс гулсаж унахаас сэргийлж оёсон байдаг.

Поло цамцны ар тал

Поло цамц нь богино суудалтай өмдтэй хамт өмсдөг спорт хувцас бөгөөд тонгойх үед нурууг ил гаргахгүй байх зорилгоор ийнхүү арын хэсгийг нь илүү урт байхаар хийсэн байна.

Аяганы ёроолын хонхор

Заримдаа аягатай усаа асгахад ёроолруу урсан вакум үүсч, ширээн дээрээс авахад хэцүү байдаг шүү дээ. Харин энэ хонхрын ачаар ийм зүйл болохгүй аж.

Дотуур хувцасны халаас

Энэ халаас нь бүтээгдэхүүний чанарт нөлөө үзүүлэхгүй боловч торго, тор гэх мэт материалтай дотуур хувцаснууд тийм ч эвтэйхэн биш дээрээс нь ариун цэврийн шаардлага хангадаггүй тул ийм даавуун оруулга оруулж, тав тухтай байх боломжийг бүрдүүлжээ.

Өсгийтэй гутал

Өсгийтэй гутлыг анх морь унаж байхдаа дөрөө жийхэд эвтэйхэн байлгах үүднээс бүтээсэн хэдий ч 18-р зуунаас зориулалт нь өөрчлөгдөж эмэгтэйчүүд хөлөө жижиг урт харагдуулах зорилгоор өмсдөг болсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!