Хатан хааны гэр бүлээс илүү алдартай, илүү чинээлэг Дэвид Бекхамын төгс төгөлдөр гэр бүл: Үлгэрийн мэт тэдний хайрын түүх

Олон хүн цаг хугацаа өнгөрөх тусам жинхэнэ амьдралынхаа ханийг олоход тийм ч амар биш гэдэгт итгэдэг. Гэвч аливаа зүйлд эсрэг тал байдаг шиг аз жаргалтай амьдарч, амьдралын ханиа олсон хүмүүс ч цөөнгүй бий. Харин үүний нэгэн тод жишээ бол Викториа болон Дэвид Бекхэм нар бөгөөд Викториагийн дугаараа бичсэн тасалбарыг одоо хүртэл хадгалдагаас нь үзвэл амьдралд зөв хүнтэйгээ учирвал хайр үүрд гэдгийг тэдний түүх нотолно. Тиймээс бид хайр байгаа газар аз жаргал байдгийг сануулж дараах гайхалтай хосын түүхийг хүргэж байна.

Викториа болон Дэвид Бекхэм нар хамгийн алдартай хосуудын нэг. Тэд 1997 онд танилцаж, түүнээс хойш өнөөг хүртэл хамт байгаа бөгөөд тэдний дүр төрх, дэгжин байдал, алдар нэрийн талаар бараг хүн бүр мэддэг гэхэд хилсдэхгүй.

1990-ээд онд Викториа Адамс “Spice Girls” хамтлагийн нөлөөгөөр олон улсад нэрд гарсан бол Дэвид Бекхэм “Manchester United” хөл бөмбөгийн багийн тоглогч гэдгээр алдарт хүрсэн билээ.

Харин тухайн үед хос хоёр найзынхаа хуриман дээр анх бие биенээ харсан бөгөөд Бекхэм хар даашинзтай Викториаг хараад түүнтэй шууд л гэрлэмээр санагдсан тухайгаа хэлжээ.

Удалгүй Викториа Дэвидийн нэгэн тоглолтод оролцохоор ирсэн ч зориг дутсанаас болж яриа өрнүүлж чадаагүй дээ харамсаж байв. Гэтэл 7 хоногийн дараа Викториа менежер болон хамтлагийн гишүүдтэйгээ хамт хөлбөмбөгийн тоглолтод дуулахаар ирсэн нь түүнд олдсон 2 дахь боломж болжээ.

Дэвид “Бид тоглогчдын өрөөнд цаг орчим ярилцаад, Викториа надад галт тэргэнд сууж ирсэн тасалбар дээрээ дугаараа бичиж өгсөн нь тод санагддаг” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Тэд нэг нэгэндээ маш ихээр татагдаж, тэр дороо л хосууд болцгоов. Хэн хэн нь амжилттай карьертай алдартнууд байсан тул болзоогоо ихэд нууцалж, ихэвчлэн машиндаа болздог байснаа хожим дурссан байдаг. Тэдний анхны үнсэлт ч мөн машинд болсон гэдэг.

1998.1-р сарын нэгэн орой Их Британи дахь Rookery Hall зочид буудалд Дэвид хэдэн зуун сарнай, улаан шар сараана цэцгүүдээр чимэглэсэн өрөөнд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

Хос хоёр оройн хоолны ширээний ард суухад Бекхэм Викториягийн мөрөөдлийн бөгжийг тусгайлан хийлгэж, өвдөг дээрээ сөгдөн “Надтай гэрлэх үү?” хэмээн асуусан тухай дуучин бүсгүй догдлон ярьсан байдаг.

Ийнхүү 1999 онд тэд Руттреллстаун шигтгээнд хуримаа хийжээ. Энэ үед хүү Бруклин нь 4 сартай байсан ба тэд тэр жилдээ ” Beckingham Palace” гэж нэрлэгддэг тансаг байшинг худалдаж авсан аж.

Одоогийн байдлаар хосууд Бруклин, Ромео, Круз, Харпер гэсэн 4 хүүхэдтэй. Бекхэмийн гэр бүл карьер, буяны ажил зэрэгт маш их цаг зарцуулдаг ч гэр бүлээрээ сайхан байх боломжийг хэзээ ч алддаггүй гэнэ. Мөн Виктория нэгэн нийтлэлдээ “Бид гадуур ажилтай үедээ ээлжилж гардаг, нэг нь заавал хүүхдүүдээ харж үлддэг” хэмээн бичжээ.

Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн хосуудын салалтын тухай цуу яриа байнга гаргадаг ч энэ нь Бекхэм, Виктория нарын харилцаанд ямар ч сэв суулгахгүй гэдгийг цаг хугацаа харуулаад амжсан. Тиймдээ ч Виктория тэдэнд хандан бид бие биедээ хайртай хэвээр, сайн хамтрагч эцэг эх байж чаддаг учраас харилцаагаа нотлох шаардлагагүй гэж мэдэгдсэн байдаг.

20 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн хосууд хоёр биендээ урам өгч, удирдан чиглүүлж, дуурайн суралцдаг талаараа өгүүлсэн бөгөөд Дэвид эхнэрийнхээ талаар “Хамгийн хөөрхөн хүүхдүүдийг төрүүлж өгсөнд маш их талархдаг, тэр заавал амжилтад хүрэх ёстой” гэж батлан хэлэв.

Алдартнуудын гэр бүл ахин бүл нэмж, бэртэй болсон. Тэдний том хүү Брүүклэн саяхан хуримаа хийж, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйг гэр бүлийнхээ гишүүн болгосон билээ. Тэд яг л кино шиг амьдардаг. Бүгд төгс төгөлдөр царай төрх, бие галбиртай, хэн хэн нь өөрсдийн хийх зүйлсээ олж, амжилтаар дүүрэн, карьераа өсгөж яваа. Тэдний гэр бүлийнхэн Английн хатан хааны гэр бүлээс илүү их хөрөнгөтэй бас нэр хүндтэй. Энэ төгс гэр бүлийн багана болсон Дэвид болон Виктория нар маш их хичээл зүтгэлийн үр дүнд гэр бүлээ бат бөх хэвээр авч яваа билээ.

Ажил, амьдрал, гэр бүл, хосын харилцаа гээд бүх зүйлсийг сайн авч явна гэдэг амаргүй. Тэд нэг зорилготой байж чадсанаар өнөөдөр үлгэр жишээ хос гэх нэрийг хүртээд байгаа юм. Виктория нэгэн ярилцлагын үеэр “Манай гэр бүлийнхэн үргэлж нэгдүгээрт гэр бүлээ тавьдаг. Ямар ч чухал ажилтай байлаа гэсэн заавал цаг гаргаж хамт хооллож, хөгжилдөж бас ярилцдаг. Энэ л манай гэр бүлийнхнийг ойр дотно байлгадаг. Том хөвгүүдтэй байх мэдээж амаргүй. Тэд уурлана, ааш нь олдохгүй үе ч бий. Энэ үед Дэвид тэдэнтэй их ярилцдаг. Дэвид үнэхээр сайн аав. Хөвгүүдтэйгээ найзууд шиг л байдаг. Бас охиноо бол гүнж шиг л эрхлүүлнэ. Тэр үнэхээр их хичээдэг болохоор манай гэр бүл аз жаргалтай байж чаддаг гэж боддог. Хажууд байгаа хүн маань ингэж их хичээж байгааг хараад би ч бас урам зориг авдаг. Манай гэр бүлийн бат бөх харилцааны нууц гэвэл би Дэвид л гэж хэлнэ дээ.” хэмээсэн байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!