Байгалийн аргаар арьсны нүхжилт агшаах 3 зөвлөгөө

Нүүрний арьс нь гаднын хүчин зүйлээс шалтгаалан бохирдсоны улмаас нүх сүв бүрт хөлс тослогийн үлдэгдэл хуримтлагдаж, цаашлаад энэ байдлаараа удаан явснаар нүхжилт үүсэх нөхцөл бүрддэг байна. Харин үүний эсрэг зүгээр л нүүрээ угаах бус арьсаа зөв цэвэрлэх нь хамгийн зөв шиидэл юм. Гэвч зарим хүмүүс гуужуулах, хүчтэй үрэлт өгөх зэргээр арьсыг улам эмзэгшүүлж, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй байдаг учраас дараах арьс гэмтээхгүйгээр нүхжилт цэвэрлэх 3  аргыг танд хүргэж байна.

Нүүрээ уураар утах

Энэ нь нүхжилтийг нээх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Мөн нүүрээ утах гэж буй халуун усандаа лаванда цэцэг, нимбэгний бальзам зэргийг хийж болох ба хамгийн гол нь арьсаа түлэхээс болгоомжилж 5 минутаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөе.

Халуун бигнүүр тавих

Нүүрээ утсаны дараа цэвэр алчуурыг халуун усаар чийглээд, хацар хамар зэрэг илүү нүхжилттэй хэсгүүддээ тавих хэрэгтэй. Дараа нь хэсэг хугацааны дараа нүүрээ цэвэр хөвөнгөөр арчаарай.

Шавар маск тавих

Энэ бол хамгийн сүүлчийн шат бөгөөд шавар маск нь арьсыг гүн цэвэрлэж, зөөлөн булбарай болгох үйлчилгээтэй. Гэхдээ нүүрэндээ удаан байлгавал арьс цочирдох болон хэт хуурайших магадлалтай тул хэдхэн минут байлгаад авах ёстой. Түүнчлэн үүнийг 15 хоногт нэгээс илүүгүй хэрэглэхийг санал болгож байна.

Гэхдээ нүхжилтээс бүрэн ангижрахын тулд энэ бүхнээс гадна өөр хүчин зүйлүүд шаардагддаг. Тухайлбал, хүний арьс шөнийн цагаар шинэчлэгдэж байдаг тул орой унтахынхаа өмнө заавал нүүрээ цэвэрлэх шаардлагатай. Мөн нүүрний будгаа бүрэн арилгах нь тун чухал ба хэрэв будаг үлдсэн байвал арьсанд амьсгалах боломж олголгүй, нүхийг бөглөх өндөр эрсдэлтэй. Тиймээс будгаа мицелляр усаар арилгаад зөв дарааллаар угааж хэвшээрэй.

Нэмж дурдахад эдгээр зөвлөгөөг тууштай дагаснаар нүхжилт гүнээсээ цэвэрлэгдэн агших болон эрт хөгшрөлтөөс зайлсхийхэд тустай аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!