Зуугаас дээш насалдаг Хунза эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг болон гоо сайхны нууц

Хунза нь дэлхийн бусад улс орнуудаас алслагдмал, нууц хаант улс хэмээн хэлж болохуйц, далд өндөр уулсын дунд орших онцгой үндэстэн юм. Эндхийн оршин суугчид маш урт  насалдгаараа эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаад байгаа бөгөөд төрөл бүрийн роман, эссэ, тэр ч байтугай киноны сэдэв болоод байна. Харин эдгээр хүмүүс хэрхэн эрч хүчээр дүүрэн, эрүүл чийрэг байдаг нууцыг хэдэн жилийн судалгааны үндсэн дээр ил болгосныг хүлээн авна уу.

Хунзачууд газар зүйн хувьд маш таатай нөхцөлд амьдардаг

Тэд Пакистаны Каримабад дахь Хунза хөндийд амьдрах ба Гималай, Каракорам, Памир гэсэн 3 өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг. Уг хөндий нь 2438м-ийн өндөрт оршдог тул цусны улаан эсийн тоо нэмэгдэх, бодисын солилцоо сайжрах, цаашлаад чихрийн шижин зүрхний өвчин зэргээс сэргийлэх олон давуу талтай. Түүнчлэн үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаар, цэнхэр тэнгэр энүүхэнд оршдог нь үнэхээр гайхалтай.

Хоол хүнсээ хүрээлэн буй орчиндоо зохицуулан сонгодог

Хунзад эрүүл амьдралын хэв маягийг судалж байсан судлаач энэ газрыг “Аз жаргалын хөндий” гэж нэрлэжээ. Учир нь тэд бараг л уураг хэрэглэдэггүй ба түүний судалснаар өдөрт 1900 калори, 50гр уураг, 36гр өөх тос, 365гр нүүрс усыг хүнснээсээ авдаг байна. Мөн Хунза хүмүүсийн 99% нь цагаан хоолтон байдаг бөгөөд долоо хоногт 2-оос доошгүй удаа мацаг барих зан үйлийг хийж, энэ хугацаанд зөвхөн чангаанзны шүүс л уудаг аж.

Гималайн уулын ус нь тэдний урт наслалтын бас нэг нууц юм

Хунза нарын дунд судалгаа хийж байсан эрдэмтэн доктор Женри Коанда тэдний ундандаа ууж, усанд орохдоо хэрэглэдэг мөсөн усыг судалжээ. Харин судалгааны үр дүнд уг ус нь маш их антиоксидант болон эрдэс бодис агуулдаг болох нь батлагдсан гэдэг. Түүнчлэн Коанда мөсөн усны талаар ном бичиж, оршин суугчдын урт наслалтын шалтгааныг үүнтэй холбон тайлбарлав.

Хунза Эмэгтэйчүүд арьсаа залуу, гэрэлтсэн болгохын тулд байгалийн тос түрхдэг

Хунзагийн үзэсгэлэнт бүсгүйчүүд арьсаа эрүүл залуу байлгахын тулд хэрэглэдэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн нэг болох үр, чангаанзны тос хоёрын хольцыг зарим үед “Байгалийн ботокс” гэж нэрлэх нь ч бий.

Мөн энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн үнэтэй амтлагч болох гүргэмээр баялаг юм. Тиймээс Хунзагийн иргэд хоолондоо уг амтлагчаа ихэвчлэн хийдэг ба энэ нь нян болоод үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас батга, улайлт гэх мэт зовиураас ангижрахад тустай.

Тэд уулын цэнгэг усаар чанасан онцгой цай уудаг

Хунза бүсгүйчүүд уулын цэвэр усаар тусгай давстай цай бэлтгэдэг бөгөөд гол найрлагадаа “Тумуру” хэмээх зэрлэг ганга өвс хийдэг. Тиймээс зарим эрдэмтэд тэдний цайг хөгшрөлтийн эсрэг ундаа гэж онцлон тэмдэглэсэн нь оргүй зүйл биш юм.

Хунза хүмүүс гоо үзэсгэлэнгээрээ алдартайн дээрээс дэлхийн хамгийн урт настай ард түмэн билээ

Энэ үндэстний дундаж наслалт 120 жил байдаг ч зарим тохиолдолд 160 хүртэл насалдаг. Энгийн стрессгүй эрүүл амьдралын хэв маягийн ачаар хөгширсөн ч залуу үзэсгэлэнтэй хэвээр үлдэж чаддаг байна.

Эндхийн хүмүүс 100 нас хүрсэн хэдий ч идэвхтэй, ажилсаг хэвээр байдаг

Тэд гол төлөв ургамлын гаралтай хоол хүнс иддэгээс гадна шаргуу хөдөлмөр нь эрүүл байх чухал үндэс болдог. Мөн Хунза соёлд тэтгэвэрт гарах гэсэн ойлголт байдаггүй ба оюун ухаан, бие бялдрын давуу талын ачаар нас ахих тусам амьдралын энгийн хэв маягаа хадгалсаар оршдог.

Эмэгтэйчүүдийн хувьд 65 настай ч хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл

Эмэгтэйчүүд нь 60 гарсан хойноо хүүхэд төрүүлэх чадвартай байдгаас гадна, 80 хүрсэн ч бусад орныхноос илт залуу харагддаг нь тун гайхалтай.

Хунзагийн ард түмэн өндөр боловсролтой

Нутгийн иргэд биеийн эрүүл мэндийг чухалчилдаг шигээ оюун ухааны сэргэг байдлыг ч мөн эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл, эр эм гэлтгүй залуу үеийнхэн бүгд бичиг үсэгтэй. Энэ нь хүн амын 55% нь уншиж бичиж чаддаггүй, олон сая охид боловсрол эзэмших хориотой байдаг зарим улстай харьцуулахад маш том амжилт юм. Тиймдээ ч энэ газрыг “Боловсролын баян бүрд” гэж тодорхойлох нь бий.

Хунза хөндийд гэмт хэрэг бараг гардаггүй

Уг хөндийд гэмт хэрэг байтугай маргалдаан ч гардаггүй гэхэд болно. Байшингийн хаалганууд нь ихэвчлэн түгжээгүй байдаг бөгөөд тэдний сэтгэл хангалуун, тайван амгалан байдгийн нэгэн жишээг үүнээс харж болохоор байна.

Эмэгтэйчүүд нийгэмд тэгш эрхтэй

Хөрш орон болох Пакистанаас ялгаатай нь эндхийн эмэгтэйчүүд нийгэмд өөрсдийн гэсэн байр суурьтай, нээлттэй, чөлөөт сэтгэлгээтэй гэдгээрээ онцлог аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!