Шинжлэх ухааны судалгаагаар ямар байрлалаар унтвал хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ

Хүн бүрийн унтдаг цаг болон байрлал янз янз байдаг. Тиймдээ ч бид өөрт хамгийн эвтэйхэн, тухтай байрлалаар унтаж хэвшсэн байдаг ч, энэ нь биеийн аль нэг хэсэг хөших, хурхирах, цаашлаад бүр эрүүл мэндийн асуудалд хүргэх эрсдэлтэй аж. Харин чухам ямар байрлал биед тустай болоод зайлсхийх хэрэгтэйг доорх мэдээллээс уншаарай.

  1. Дээшээ харж унтах

Нуруугаараа унтах нь нэг талаараа арьс үрчлээтэхгүй байх нөхцөл болж, толгойн хүзүүний өвдөлтөд сайнаар нөлөөлдөг хэдий ч, нөгөө талаараа нурууны асуудалтай болон хурхирдаг хүмүүст хамгийн тохиромжгүй байрлал болдог. Мөн уг байрлалыг жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөдөггүй бөгөөд гэдсэн дэх хүүхдийн цус, хүчилтөрөгчийн урсгалыг хязгаарлах магадлалтай байдаг байна.

  1. Зүүн талаараа унтах

Зүүн талаараа унтах нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг зохицуулахад туслахаас гадна шингэнийг хадгалахад нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, шөнө дунд босч ариун цэврийн өрөө орох шаардлагагүй гэсэн үг. Цаашлаад өтгөн хаталтыг зогсоож, нурууны өвдөлт намдаах давхар давуу талтай.

  1. Баруун талаараа унтах

Хэрэв таны зүрх хэвийн бус хэмнэлээр цохилдог бол кофены хэрэглээгээ багасгаж, стрессээс ангижрах зөв арга замыг олох нь тун чухал. Гэхдээ үүнээс гадна баруун талаараа унтах нь зүрх судасны асуудалд эергээр нөлөөлдөг бөгөөд амьсгалын дутагдал болон энэ төрлийн ижил өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.

  1. Доошоо харж унтах

Энэ байрлалаар унтах нь хурхиралтыг багасгадаг боловч эргээд нуруу, хүзүү, мөр орчмоор хөших, түүнчлэн арьс хурдан хөгшрөхөд хүргэдэг аж. Тиймээс түрүүлгээ харж унтахдаа тийм ч удаан хэвтэхгүй байхыг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!