Уруулын хэлбэрээ өөрчилсний дараа нүүр царай хэрхэн хувирдгийг харуулсан алдартнуудын жишээ

Бараг бүх эмэгтэйчүүд гадаад төрхөө өөрчилж, аль нэг зүйлээ янзлуулах хүсэлтэй байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч цаг үе өнгөрөхийн хэрээр ботокс, хиймэл давхраа, хөмсөгний шивээс зэрэг гоо сайхны үйлчилгээнүүд газар аваад байгаа билээ. Тэгвэл олны танилууд ч бас үүнээс хоцроогүй бөгөөд уруулын хэлбэрээ засуулж царай төрхөө эрс өөрчилсөн зарим оддын жишээг тэдний олон жилийн зургаас харьцуулалт хийн гаргасныг сонирхуулъя.

  1. Леди Гага

Леди гага гоо сайхны газар хэр их цагийг өнгөрөөдөг талаараа олон нийтийн сүлжээнд хуваалцдаг ч уруулынхаа тухай төдийлөн дурсаагүй билээ. Гэхдээ хэвлэлийнхэн түүний олон зурагтай харьцуулалт хийж филлер шахуулсныг нь анзаараад авчээ.

  1. Кайли Женнер

Кайли энэ талаар огт нуугаагүй ба тэрээр хэлэхдээ уруулаа томруулснаар илүү өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхах болсон гэжээ.

  1. Кендалл Женнер

Супер модель бүсгүй урууландаа ямар ч мэс засал хүргээгүй хэмээн цуу яриаг үгүйсгэсэн боловч, түүний уруул хэдэн жилийн өмнөхөөсөө илүү том болсон нь илт байна.

  1. Зои Дешанель

Сүүлийн үед түүний уруул мэдэгдэхүйц том болж эхэлснийг шүтэн бишрэгчид нь тэр дор нь мэдсэн ба ингэснээр эргэн залуу үе шигээ гайхалтай харагдаж чаджээ.

  1. Селена Гомез

Диснейн охиноос тансаг дива хатагтай болсон тэрээр зузаан уруулынхаа нууцыг филлер үү эсвэл нүүр будалт уу гэдгээ хараахан дэлгээгүй байна.

  1. Рози Хантингтон Уайтли

Алдарт загвар өмсөгч бүсгүй угийн зузаан уруултай ч, фенүүд нь нэмж томруулсан тухайн сошиал ертөнцөд ярилцлаа.

  1. Анна Ферис

Анна Ферисийн хувьд тэрээр нэлээд нимгэн уруултай бөгөөд гоо сайхны үйлчилгээ авснаа хүлээн зөвшөөрсөн аж.

  1. Белла Горн

Беллагийн уруулыг 10 жилийн өмнөхтэй нь харьцуулбал ямар нэг тарилга хийлгэсэн нь шууд мэдэгдэхүйц байдаг ба царай төрх нь нэлээд өөрчлөгдсөн байдаг.

  1. Гвен Стефани

Тэрээр шинэ зүйл туршиж үзэхдээ нэлээд үрэлгэн ханддагийг зарим хүмүүс мэдэх л байх. Тиймдээ ч Гвений уг үйлдэл нь тийм ч гайхмаар зүйл биш юм.

  1. Меган Фокс

Жүжигчин бүсгүй зүгээр л нүүр будалтаар дамжуулан энэ үр дүнд хүрсэн гэж ихэнх хүмүүс боддог ч  мэргэжилтнүүд түүнийг филлер ашигласан байж магадгүй хэмээн үзжээ.

  1. Лана Дел Рей

Шүтэн бишрэгчид нь Лана Дел Рейг  уруулаа бага зэрэг томруулсан гэж харж байгаа ч, тэрээр үүнийгээ үгүйсгэсэн байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!