Живх хэрэглэлгүй хүүхдүүдээ өсгөдөг Майим Биаликийн хүүхэд хүмүүжлийн 5 арга

“Bing Bang Theory” киноны од Майим Биалик нь жүжигчин, мэдрэл судлаач төдийгүй 2 хүүхдээ өсгөж буй өрх толгойлсон ээж юм. Тэрээр хүүхдүүдтэйгээ анхнаасаа дотно харилцаатай байхыг ихэд чухалчилдаг бөгөөд энэ тухай “Хүүхдийг өөртөө итгэлтэй болгон хүмүүжүүлэх” гарын авлага болон ” Эцэг эхчүүдэд зориулсан хүмүүжлийн аргууд” зэрэг номондоо тодорхой тусган оруулжээ. Тиймдээ ч олон хүмүүс түүний арга барилыг хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрдөг ба үүнийг уншиж буй ээж аавуудад зөвшөөрдөг ба үүнийг уншиж буй ээж аавуудад ч мөн уг мэдээлэл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

  1. Тэр живх авдаггүй

Майимын хүүхдүүд нялх байхдаа живхны оронд хөтөвч хэрэглэдэг бөгөөд анхнаас нь тэдэнд тодорхой дохио өгч сургасан байна. Магадгүй энэ нь итгэхэд бэрх санагдаж болох ч том хүү нь 10 сартайгаасаа эхлэн хөтөвч хэрэглэж эхэлжээ. Тиймээс Биалик огт живх худалдаж авдаггүй ба хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааг үүнтэй холбон тайлбарлажээ.

  1. Тэр хүүхдээ үргэлж тэвэрч энхрийлдэг

Майим бол хүүхэд хүмүүжлийн томоохон төлөөлөгч бөгөөд түүний үзэж буйгаар хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөж энгэртээ наан тэвэрч, цуг унтах нь өрөвч сэтгэлтэй, бие даасан, ухаалаг нэгэн болоход тун их түлхэцтэй юм. Мөн ингэснээр хүүхэд бага уйлах, илүү их унтах, жин нэмэхэд эерэгээр нөлөөлдгийг тэр бодит амьдрал дээр батлаад байна.

  1. Майим хөвгүүдтэйгээ байхдаа утасаа оролддоггүй

Хэдийгээр тэр өөрт ирсэн бүх мэйл, мессежүүдэд хариу өгөхгүй байх нь асуудалтай байсан ч утасаа тавиад хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрөөх нь үүнээс хамаагүй илүү санагджээ. Мэдээж энэ нь түүнд хөвгүүдтэйгээ байхад ихэд дотно мэдрэмжийг өгч, тэд ч ээжийнхээ анхаарал халамжийг бүрэн дүүрэн авахад нөлөөлдөг байна.

  1. Тэр хүүхдүүдээсээ уучлалт гуйдаг

Эцэг эх бүр алдаа гаргадагийн адил Биалик ч мөн алддаг. Тэр уурлаж, хүүхдүүдрүүгээ хашгирч байсан ч үе бий. Гэхдээ үүнийхээ дараа заавал тэднээс уучлалт гуйдаг бөгөөд зүгээр л “Намайг уучлаарай” гээд орхидоггүй. Харин үүний оронд ” Би уураа чамд гаргасан нь миний буруу, огт ийм үйлдэл гаргах ёсгүй байсан юм. Чамайг надаас айгаасай гэж хүсэхгүй байна. Намайг үнэхээр өршөөгөөрэй, цаашдаа илүү тэвчээртэй байх болно” хэмээн тайлбарлан хэлдэг гэжээ. Цаашлаад ингэж уучлалт гуйх нь өөрийгөө сул дорой харагдуулж буй хэрэг биш ба харин ч хүчтэй хүмүүс буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг гэдгийг ойлгуулах болно.

  1. Гэрийн ажилд хүүхдүүдээ урамшуулдаггүй

Ихэнх хүмүүс хүүхдүүдээ гэрийн ажил хийхэд нь магтан сайшааж, дуртай амттанг нь авч өгдөг бол Майим энгийн зүйлд л тооцдог. Бодит амьдрал дээр хэн ч гэрээ цэвэрлснийхээ төлөө мөнгө авдаггүй учир хүүхдүүддээ үүнийг ойлгуулж цэвэр цэмцгэр орчинд сэтгэл хангалуун байхыг заан сургажээ.

  1. Майим 13, 16 настай хүүхдүүддээ халаасны мөнгө өгдөггүй

Олон эцэг эхчүүд хүүхдүүддээ халаасны мөнгө өгөх замаар мөнгөны үнэ цэнийг заадаг. Гэхдээ Биаликийн хувьд хөвгүүддээ аливаа хэрэггүй зүйлийг авах хүслээ тэнцвэржүүлэх аргыг заадаг ба задгай мөнгө олосон мөнгө зэргээ буяны хайрцагт хийн жилийн эцэст нэгтгэн асрамжийн газар хандивладаг аж.

Үүнээс гадна тэр хөвгүүддээ үнэтэй брендийн хувцас авахаас илүү хямд дэлгүүрээс худалдан авалт хийхийг сургаж үсээ будах, чихээ цоолох зэрэг зарим үйлчилгээнээс татгалзахыг заажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!