Өдгөө 60 нас шүргэж яваа нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн содон төрх

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг бол Соёлын Гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Б.Гантигмаа юм.

Монголын Үндэсний Радио Телевизэд тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж, мэдээ, нийтлэл, сурвалжилга, нэвтрүүлгийн чанар хүртээмжийг сайжруулах идэвх санаалчилга гарган ажиллаж, телевизийн эфирт 500 мянга гаруй цаг мэдээ уншиж нэвтрүүлэн, чөлөөт ардчилсан, хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгоод удаагүй байгаа билээ.

Түүний ээж “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олны танил болсон жүжигчин Дэлгэржаргал гуай юм. Харин түүний аав нь геолoгич хүн. Тиймээс ч охиддоо Болормаа, Гантигмаа, Жоншмаа, гэдэг нэрийг хайрласан гэдэг.

Телевизийн цэнхэр дэлгэцээр орой бүр бидэнтэй уулзаж, уянгалаг хоолой, ур чадвараарaa гайхагдсан нэвтрүүлэгч бүсгүй маань 60 насны босгон дээр итгэмээргүй өөрчлөлтийг хийсэн байна.

Түүний энэхүү өөрчлөлт олон бүсгүйчүүдийн анхаарлыг татаад байгаа бөгөөд тун ам сайтай байгаа юм.

Нэгэн цагт яруу найрагч А. Эрдэнэ-Очир өөрийн хайртай бүсгүй Б.Гантигмаадаа зоpиулж нэрнийх нь эхний үсгээр мөрийг нь эхлүүлсэн сайхан шүлгийг зохиoж байсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!