Бидний мэдэхгүй Тайланд улс: Аялал жуулчлал биш, амьдралтай нь танилцъя

Тайланд улс гэхээр таны санаанд хамгийн түрүүнд юу буудаг вэ? Ихэнх хүмүүс төрөл бүрийн жимс, халуун дулаан уур амьсгал нэмээд аялал жуулчлал талаар дурдах болов уу. Тэгвэл энэ удаад та бүхэндээ тус улсын өдөр тутмын амьдрал, сонирхолтой бүхнийг түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.

Шөл, гоймон, будаа болон бусад гудамжны хоолыг резинэн туузаар боосон уутанд хийж зардаг.

Тэд пластик уутыг замбараагүй ашигладаг. Энэ мэтчилэн бүхий л зүйлээ уутлах гээд байдаг талтай.

Нийтийн тээвэр нь хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, лам нарын суудалтай.

Хүмүүс ихэвчлэн хүйтэн ундааг соруулаар уудаг.

Бангкок хотод сахиус, шашны эд хэрэгслийн асар том зах байдаг

Тийм ч учраас олон хүмүүс төрөл бүрийн сахиус зүүдэг.

Кофе шопуудад селфи хийх моод улам бүр нэмэгдсээр байна.

Гарын алчуур, салфетка зэргийг ихэвчлэн хүрэм болгон эвхдэг.

Мөн ресторанд нимбэгийг энэ мэтчилэн чимэглэж ашигладаг.

Зарим байгууллага шээлтүүрийн нүхэндээ мөс хийдэг. Энэ шээсний үнэрийг дардаг гэнэ.

Жил бүрийн долдугаар сард Тайландад лааны баяр болдог. Баярын үеэр янз бүрийн дүрс хэлбэрээр цутгасан лааны үзэсгэлэн гардаг.

Тус улсад маш олон баяр болдог. Энэ гэхэд жишээ нь Сонгкран гэх баяр бөгөөд хажуугаар өнгөрч буй хүмүүс рүү ус цацдаг баяр юм.

Принглесийг хайрцагтай биш, жижигхэн ууттай болгоод зардаг.

Тусгайлан бэлтгэгдсэн сармагчингууд тариаланчдад наргил модны самрыг хураахад тусалдаг.

Эрэгтэй сармагчин өдөрт дунджаар 1000 кокос цуглуулж чаддаг бол хүн ердөө 80 ширхэг кокос цуглуулж чаддаг. Приматуудыг гэр бүлийн гишүүд шиг үздэг. Тэднийг ажил хийхгүй байх үед нь хооллож, усалж, усанд оруулж, асран халамжилдаг.

Зааны баасаар бэлэг дурсгалын зүйл, цаас хийдэг эко цэцэрлэгт хүрээлэн бий

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч бас хүүхэлдэйтэй. Тэд үүнийгээ өөрийн гэр бүлийн гишүүн мэт үзэж, хувцаслаж гоёдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!