Таарсан махтай бүсгүйчүүд туранхай миссүүдээс илүү сайхан харагддаг болохыг батлах Приянка Чопра: Түүний хэв маягаас суралцъя

Приянка Чопра бол Энэтхэгийн жүжигчин бөгөөд өөрийн гэсэн чамин хэв маягаараа алдартай нэгэн юм. Түүний хэлснээр тэрээр 2000-аад онд жүжигчин болж, тухайн үед байж болох хамгийн ганганаараа хувцаслахыг хичээдэг байсан ч, яваандаа өөрийгөө шинэ жилийн гацуур мод шиг байгааг анзаарч, илүү энгийн хэрнээ чамин дүр төрхийг бүрдүүлж эхэлжээ. Тиймээс бид Приянкагийн өдөр тутмын хийгээд онцгой үеийн хэв маягийг танилцуулж, түүнээс багахан ч гэсэн санаа аваасай хэмээн уг мэдээллээ нийтэллээ.

  1. Нэг өнгийн хувцаснаас зайлсхийдэггүй

Приянка нэг өнгө дагнасан хувцаслалтаас зайлсхийдэггүй ба нарны шил, гар цүнх, бүс, гоёмсог гутал зэрэгтэй хослуулах дуртай.

  1. Урт банзалыг хоолойтой цамцтай хослуулдаг

Жүжигчин бүсгүй урт банзал хоолойтой цамцыг голдуу өмсдөг бөгөөд бэлхүүсийг тодотгож өгсөн бүсээр гангардаг.

  1. Ямар ч тохиолдолд цагаан өнгийг мартахгүй

Тэрээр олон нийтийн арга хэмжээ, уулзалтад цагаан хувцас өмсөх нь элбэг. Энэ нь даашинз, хүрэм, өмд гээд төрөл бүрийн загвартай харагдах нь бий.

  1. Хөлөө ил гаргахдаа эргэлздэггүй

Прянка мини даашинз өмсөж, сайхан хөлөө харуулахаас огт санаа зовдоггүйгээс гадна голдуу олон нийтийн үдэшлэг цэнгээнд уг төрхтэй үзэгддэг.

  1. Том хэмжээтэй ээмгэнд илүү сонирхолтой

Приянка хувцсаа чимэх үүднээс олны анхаарлыг татахуйц том ээмэг зүүдэг ба тэмдэглэлт өдөр, энгийн өдөр ялгаагүй өдөр тутамдаа гоёдог байна.

  1. Бага зэрэг ил даашинз

Жүжигчин бүсгүйг ихэвчлэн цээж хөх бага зэрэг ил гарсан даашинзтай харж болно. Гэхдээ тэр үүнийг хэтрүүлдэггүй бөгөөд ийм даашинзтай үедээ нүүр будалт болон үс засалтаа аль болох энгийнээр шийддэг.

  1. Энэтхэг үндэсний хэв маяг

Энэтхэг үндэсний хувцас бол түүний салшгүй хэсэг юм. Гол төлөв тод өнгийн, хээтэй загварыг сонгодог ба дотуур нь ижил өнгийн топ өмсдөг.

  1. Онцгой загвар турших дуртай

Тэрээр Met Gala 2017-д оролцохдоо Ральф Лорены тренч цувыг өмссөн нь тэр үеийг байлдан дагуулж байсан бөгөөд хамгийн дэгжин хувцасласан оддын жагсаалтыг тэргүүлжээ.

  1. Сүлжмэл хувцас хичнээн эвтэйхэн гэдгийг мэддэг

Приянка халуунд ч бай сэрүүхэнд ч бай сүлжмэл хувцсыг тогтмол өмсдөг. Жишээ нь, зуны халуунд том сүлжмэлтэй торон топ өмсдөг бол, бороотойд илүү зузаан нэхмэлийг сонгодог.

  1. Комбинзоны шинэлэг загвар

Тэрээр өмнө нь бие барьсан конбинзон өмсдөг байсан ч одоо энэ загварыг халж, илүү өргөн атлаа бэлхүүсээрээ бариу төрлийг өмсөх болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!