Алдартнуудын хамгийн их шуугиан тарьсан, зоримог хувцаслалтууд

Алдар нэртэй хүн бүхэн олны анхаарлын төвд байхыг хүсдэг. Тэднийг хэн ч яриахаа больчихвол хэрхэн цаашид үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах билээ. Иймд алдартнууд үргэлж шинэлэг байхыг хичээж, шүтэн бишрэгчидээ гайхшруулдаг. Харин тэдэнд бусдаас ялгарч, содон байх боломжийг улаан хивсний ёслолууд олгодог билээ. Тэд ёслолд хүрэлцэн ирэхдээ хамгийн өвөрмөц, хараа булаам даашинз, хувцаслалтыг сонгож, хэсэгтээ л шуугиан тарьдаг. Тэгвэл хамтдаа алдартнуудын өмсөж байсан хамгийн сонирхолтой хувцаслалтуудтай танилцацгаая.

Энэ жилийн Парисын загварын долоо хоногт Белла Хадидын бие дээр шүршиж бий болгосон даашинз ёстой л шуугиулсан. Түүний төгс бие галбир, өвөрмөц аргаар бий болгосон даашинз гээд хүн бүрийн анхаарлыг татаж чадсан билээ.

Лос Анжелес 2021 оны Эмэгтэйчүүдийн кино наадмын шагнал гардуулах ёслол дээр Зендаяа гайхалтай футурист даашинз өмссөн байв.

2019 онд Парисын загварын шоун дээр Селин Дион сэтгэл хөдөлгөм даашинз өмсөж, шүтэн бишрэгчдээ гайхшруулсан. 

Эмма Коррин “Critics Choice 2021” шагнал гардуулах ёслолын үеэр сюрреалист, сонирхолтой Schiaparelli даашинз өмссөн.

Эва Гриний даашинз 2019 онд болсон “Dumbo” киноны дэлхийн нээлтийн үеэр олныг гайхшруулсан.

Билли Портер Лос-Анжелес 2022 оны BET Awards-ын үеэр харь гарагийн мэт өвөрмөц дүр төрхийг бүрдүүлж ирэв.

Винни Харлоугийн өвөрмөц гоёл гэрэл зурагчдын дуранг өөртөө соронз мэт татсан.

Синтия Эриво нь 2021 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын үеэр өөрийн сонирхолтой дүр төрхөөр үзэгчдийг шуугиулсан.

2019 оны Met Gala-д хүрэлцэн ирсэн Кэти Перригийн төрх

Женнифер Лопезийн энэ жил Tribeca наадамд өмсөж ирсэн торон даашинз

Билли Эйлиш Лос Анжелес 2019 оны Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд сонирхолтой байдлаар хувцаслаж ирсэн нь.

Met Gala-г шуугиалсан Леди Гагагийн хувцаслалт

Жанел Монае 61 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд оролцохдоо өмссөн гоёмсог малгай

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!