Туршлагагүй сормуусны артист дээр очсоныг илтгэх шинжүүд

Орчин үед сормуус суулгалт нь маш түгээмэл болж байгаа ч, заримдаа санаанд оромгүй үр дүн нь биднийг сэтгэлээр унагаж, урам хугарахад хүргэдэг. Сормуусны артист маш гоё инстаграм хуудастай, олон эерэг үнэлгээтэй байсан ч энэ нь та хүссэн зүйлээ авч чадна гэсэн баталгаа биш юм. Тиймээс бид бага зэрэг судалгаа хийж, таны сормуусны артист хангалттай туршлагатай, мэргэжлийн биш болохыг илтгэх шинж тэмдгүүдийг олохоор шийдлээ.

Таны сормуусны артист хэт хурдан ажиллах

Туршлагатай артистаар сормуус хийлгэсэн тохиолдолд дор хаяж 90 минут, хэрэв шинэхэн артист бол 120 минут хүртэл хугацаа зарцуулах ёстой. Хэрэв сормуусны артист тань ажлаа аль болох хурдан дуусгахыг хичээж байвал тэд илүү олон үйлчлүүлэгчт авч, илүү их мөнгө олохыг хүсч байна гэж бодож болно.

Сормуусаа самнахад тухгүй байдаг

Хэрвээ та суулгасан сормуусаа зөв самнаж чадахгүй байвал сормуус суулгах үед хэтэрхий их цавуу ашигласан байх магадлалтай. Хэдэн хямсаа ашиглаж байгааг сайтар анхаараарай.  Мэрэгжлийн артист  2 хямсаа ашигладаг ба эхнийх нь сормуус тусгаарлалтад, хоёр дахь нь нарийн чимхлүүр ажилд ашиглагддаг.

Сормуус суулгах үед халуу дүүгсэн мэдрэмж төрөх

Мэргэшсэн артист сормуус суулгах үедээ таны нүдийг бүрэн анигдсан эсэхийг анхаарна. Хэрвээ та халуу төөнөсөн мэдрэмж авбал артист тань нүдрүү цавуу орох эрсдэлээс сэргийлсэн аюулгүй байдлын арга хэмжээ аваагүй гэсэн үг юм. Магадгүй тэд тусгай толь ашиглахын оронд, таны нүдийг өргөдөг байж болно. Бүх зүйл зөв бол сормуус суулгалт нь тайван бөгөөд өвдөлтгүй үйл явц гэдгийг санаарай.

Та сормуусныхаа цавууг харж байвал

Хэрвээ сормуусыг зөв чиглүүлж байрлуулаагүй эсвэл тохиромжгүй сормуус суулгасан үед сормуус тань ургах тусам тааламжгүй мэдрэмж төрөх, санжганах, эргэх, зовхийг тань хатгах зэрэг шинжүүд үүснэ.

Энгийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй.

Таны доод зовхийг тусгаарласан наалт наах хэрэгтэй юм. Наалтгүйгээр өөрийн тань сормуус хиймэл сормуустай наалдсанаар буцааж салгахад ажиллагаа ихтэйн дээр, зовиуртай байх болно.

Хиймэл сормуус тань хэтэрхий хурдан унаж эхлэх

Эхний шалтгаан нь таны өөрийн сормуус маш хурдан унаад, эргэн ургадаг байж болох юм. 2 дахь нь та сормуус хийлгэсний дараах зөвлөмжийг мөрдөөгүй байж болно. Тухайлбал сормуус хийлгэснээс хойш 48 цагийн турш ус хүргэж болдоггүй.  Хэрэв эдгээр шалтгаанаас болж таны сормуус унаагүй бол таны сормуусыг бүрэн цэвэрлээгүй, чанар муу цавуу ашиглсан, зөв суулгаагүй зэрэг шалтгаанууд нөлөөлдөг.

Таны хиймэл сормуус натурал харагдахгүй байх

Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.Хэрэв өөрийн юм шиг харагдахгүй байвал сормуусны артист таны нүдний хэлбэрийг харгалзан үзээгүй, хэтэрхий зузаан сормуус ашигласан байх магадлалтай.

Сормуус тань амархан унах

Хийлгэсэн сормуус тань амархан унах хоёр шалтгаан бий. Эхнийх нь таны сормуус сул бөгөөд наасан сормуусыг дийлэхгүй унах. Хоёрдугаарт та эхний хоёр хоног сормуусандаа ус хүргэсэн. Хэрэв энэ шалтгаанууд хамааралгүйгээр таны сормуус унаад байвал тухайн артист тун муу ажилласан гэдгийн илрэл юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!