51 настай Япон модель Риза Хирако өөрийн залуу төрхөө хадгалах нууцаа хуваалцаж байна

Япон эмэгтэйчүүд дэлхийн бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад залуу төрхөө илүү удаан хадгалж үлддэг гэдгээрээ алдартай. Япон эмэгтэйн насыг зөвхөн ач зээ нарын тоогоор нь л мэдэж болно гэдэг нийтлэг хошигнол ч бий. Өнөөдрийн онцлох зочин загвар өмсөгч Риза Хирако ба түүний гэрэл зургуудыг харсан хүмүүс түүнийг хэзээ ч 51 настай гэж хэлэмгүй. Ризагийн мөнхийн залуу насны нууцыг та бүхэнтэй хуваалцаж байна.

Риза фэнүүдийнхээ дунд жинхэнэ шуугиан тарьж байна.

1971 онд төрсөн, загварын од Риза Хирако өдгөө 51 настай. Гэхдээ тэрээр дөнгөж 20-оод настай юм шиг л харагддаг. Тэр олон нийтийн Инстаграмд 240,000 гаруй дагагчтай. Хүмүүс түүнийг ямар ч үрчлээгүйн дээр өө сэвгүй арьсаа хэрхэн арчилдаг талаар үргэлж сонирхдог.

Загварын амьдралын хэв маяг нь маш идэвхитэй.

Риза цагаа маш олон үйл ажиллагаанд зарцуулдаг. Тэр хэзээ ч нэг сонирхлоор зогсохгүй өөр өөр зүйлсийг идэвхтэй хийдэг. Тэрээр моделоор ажиллахаас гадна продюсер, уран бүтээлч юм. Түүний амжилтыг өөрийнх нь хөтөлж буй блогоос дүгнэж болох юм Тэр өөрийн гэсэн зургийн номтой бөгөөд түүний мөнхийн залуу төрхийг харуулсан олон сэтгүүл гардаг байна.

Түүний инстаграм хуудас нь түүний амьдрал адал явдал, аялалаар  дүүрэн байдгийг нотлох ба тэрээр гэртээ орон дээрээ хэвтээд зурагтынхаа урд хэвтэх зэрэг ая тухтай байдлыг эрхэмлэж суудаг нэгэн биш юм.

Риза залуу насныхаа дүр төрх, хэв маягт анхаарал тавихыг чухалд үзэж байна.

Риза амьдралын хэв маягтаа анхаарахаас гадна гоо сайхнаа хадгалахад нөлөөлөх өчүүхэн мэт санагдах зүйлсэд ч ач холбогдол өгдөг. Эдгээрийн нэг нь түүний үсний засалт юм. Тэрээр инстаграмдаа стилист дээрээ зочилж буй зургаа хуваалцаж, үс засалтынхаа тухай тайлбарлан бичдэг байна.

Эрүүл хоолны дэглэм

Риза Хирако хооллолтын зургаа байнга нийтэлдэг. Тэрээр зургандаа эрүүл хооллолтын ач холбогдлыг онцолж, “Камадо-н пиццаг санал болгож байна. Бас би овъёосны сүү, агаве сироптой мөстэй матча латте захиалдаг. Мөн үргэлж органик гоо сайхны бүтээгдэхүүн, ванны давс хэрэглэдэг” хэмээжээ.

Хэдийгээр тэр тэнцвэртэй хоолны дэглэм сахихыг хичээдэг боловч  пицца, гамбургераас бүрэн татгалздаггүй. Үүнийг бид түүний Инстаграмын постуудаас харж болно. Тэр зүгээр л далайн хоолыг илүү их сонгож, энэ төрлийн эрүүл орцуудыг хэрэглэдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!