Япон хүмүүс яагаад шалан дээр сууж хооллодог вэ?

Хоолны ширээний ард тухлан суугаад хооллох нь таны эрүүл мэндэд тийм ч тустай биш гэнэ. Арлын Япончууд хооллохдоо газар цомцойн сууж иддэг. Энэ нь тухгүй харагдах ч гэлээ олон талын сайн нөлөөтэй болохыг онцолжээ. Хамтдаа яагаад Япончууд газар сууж хооллодог болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Хоол боловсруулахад тусалдаг

Газар хөлөө нугалж суугаад хооллох нь нэгэн зэрэг иог хийж байгаатай ижил. Энэ нь идсэн хоолыг хурдан шингээж, витамин, шим тэжээлийг хоолноос ялгаж авахад тусалдаг аж. Та тавагнаасаа хоол авахын тулд урагш бөхийж, дараа нь анхны байрлалдаа буцаж очоод залгихад хэвлийн булчингууд бэхжиж, улмаар гэдэс дүүрэхээс сэргийлдэг.

Жингээ хасахад тусална

Хоол идэж байхдаа шалан дээр суух нь таны вагус мэдрэлийг илүү сайн ажиллуулахад тусалдаг. Таны хоол боловсруулах систем лептин хэмээх дааврыг ялгаруулах үед тархинд цадсан гэх мэдээлэл хүргүүлж, хоол хэтрүүлэн идэхээс сэргийлнэ.

Таныг илүү уян хатан болгоно.

Цэх сууж хооллосноор биеийн галбир тэгшилж, таныг илүү уян хатан болгоно. Нурууны өвчнөөс сэргийлж, хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлээс ч хамгаалах юм.

Урт удаан наслах нууц

Өдөр бүр, өдөрт 2-3 удаа хоол идэхдээ газар сууж, босч байх нь нэг төрлийн дасгал болдог. Насаараа ингэж амьдарсан хүмүүс илүү удаан амьдрах боломжтой байдаг аж.

Таны үе мөчийг эрүүл байлгана.

Үе мөчөө сайн хөдөлгөх тусам эрүүл байх учиртай. Хөдөлгөөн багатай суудлын ажил хийдэг хүмүүсийн үе мөч өвдөх, нуруунд суулт өгөх зэрэг асуудал тулгардаг. Харин газар сууж хооллох нь энэ асуудлаас сэргийлэх бас нэгэн хөшүүрэг болдог байх нь.

Бодлоо цэгцлэхэд тусална

Хоол идэж байхдаа йог хийх нь таны сэтгэлийг тайвшруулдаг. Оюун санаа чинь амар амгалан байвал та хоолноос илүү таашаал авч, хөнгө хооллож, эрүүл мэндээ хамгаалж чадах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!