Хөгширдөггүй төрхөөрөө алдаршсан Хятад бүсгүй

Өнөөдрийн онцлох эмэгтэй бол 47 насандаа өсвөр насны охин шиг харагддаг Луре Ху бөгөөд түүний уг байдал олны анхаарлыг ихэд татан, инстаграм хаягандаа 800000 гаруй дагагчтай болжээ. Тиймээс түүний талаарх илүү дэлгэрэнгүйг энэхүү мэдээллээс олж аваарай.

Луре санамсаргүй байдлаар олны анхаарлын төвд оржээ. Тэрээр интерьер дизайнерын мэргэжилтэй ч жүжигчин Шарон хүү дүүгийнхээ холбоотойгоор нийтэд танигджээ. Тодруулбал, Шарон нэгэн нийтлэлдээ “Энэ 8 сард Луре Хугийн 47 насны төрсөн өдөр боллоо”хэмээн бичсэн нь дагагчидад нь гайхширал төрүүлж түүний талаарх мэдээлэл хурдацтай тархжээ.

Хамгийн сонирхолтой нь түүний гэр бүлийнхэн бүгд залуухан төрхтэй бөгөөд зарим нь тэднийг онцгой гентэй ч гэж ярьцгаадаг. Түүний 2 дүү нь одоо 40 хүрч яваа бол бүжгийн багш байсан ээжийнх нь хувьд 60 гаруй настай ч яг л 30тай мэт харагддаг байна. Мөн тэднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1 цаг үедээ гацсан гэж шуугих болжээ.

Луре Хугийн шүтэн бишрэгчид нь Яаж ийм залуу харагдах вэ? Нууцаасаа хуваалцаач? гэсэн түгээмэл асуултыг хамгийн их тавьдаг бөгөөд тэрээр энэ тухай зөвлөхдөө арьсаа маш сайн чийгшүүлэх нь чухал. Хөгшрөлт нарийн үрчлээ нь арьс  хуурайшсанаас ихэвчлэн үүсдэг хэмээн тайлбарлажээ. Мөн Луре  үргэлжлүүлэн, үүнээс гадна наранд хэт их явах хэрэггүй, нарны тосыг үргэлж түрхэх ёстой талаар нийт охид эмэгтэйчүүддээ зөвлөсөн байна.

Цаашлаад тэрээр гэр бүлээрээ их хэмжээний ус ууж, ногоо түлхүү хэрэглэдгээ хуваалцсан бөгөөд чихэрлэг ундаа, амттангаас шууд татгалзаж цагаан хоолтон болсон гэжээ. Мөн тэдний гэр бүлийн хувьд өглөө бүр нэг аяга бүлээн ус уух нь уламжлал болсон аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!