Эмэгтэй биетэй болж хувирсан ч, хүүхдүүдийнхээ аав хэвээр үлдсэн Кэйтлин Женнерийн түүх

Кейтлин Женнер бол маш өвөрмөц хийгээд мартагдашгүй түүхийн эзэн юм. Тэрээр амьдралаа өөрчилж олимпын алтан медальтаас реалити шоуны од болон хувирч, олон нийтийн дунд имиж гадаад төрхөө өөрчилсөн нь хүн бүрийг, тэр ч байтугай гэр бүлээ хүртэл цочирдуулав. Кейтлин эрэгтэй хүнийхээ хувьд бие махбоддоо хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй ба жендерийн үзэл баримтлалтай үргэлж тэмцдэг байсан ч эцэст нь дотоод хүсэлдээ автаж, гоо сайхны бүрэн мэс ажилбарт оржээ.

Олимпын алтан медальтаас реалити шоуны од

Кейтлин Женнерийн төрөлх нэр нь Брюс Женнер бөгөөд бага наснаасаа спортоор хичээллэж, Гренландын коллежиос хөл бөмбөгийн тэтгэлэг авсан боловч өвдөгний гэмтлээс үүдэн энэ спортын карьераа орхисон юм.

Гэхдээ тэр мөрөөдлөө орхиогүй ба 1973 онд биеийн тамирын мэргэжилтэн болж, үүнээс ердөө 3 жилийн дараа Канадын Монреал хотод болсон зуны олимпод 8616 оноогоор дэлхийн дээд амжилтыг тогтоож тэргүүн байр эзэлсэн юм.

Брюс трансжендер болохоосоо өмнө 3 эхнэртэй байв

Түүний анхны гэрлэлт 1972 онд Кристи Скоттой өрнөж 2 хүүхэдтэй болсон ч бараг 10 жилийн дараа тэд салах өргөдлөө өгчээ.

Үүнээс хойш 1981 онд Америкийн жүжигчин, гоо сайхны тэмцээний ялагч Линда Томпсонтой гэрлэж мөн адил 2 хүүхэдтэй болсон ч 5 жилийн дараа тэдний амьдрал дуусгавар болов.

Харин хамгийн сүүлийн буюу Крис Женнертэй хийсэн гэрлэлтийн хувьд 1991 онд хуримаа хийж, 22 жил хамт амьдарсан аж. Гэвч 2015 оны 3 сарын 23-нд хосын амьдралаа эцэслэн Кендалл, Кайли Женнер хэмээх 2 охинтой болсон нь өдгөө олны танил болсон байдаг.

Өмнө нь олон эмэгтэйтэй харьцаж байсан нь түүнийг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд улам хөтөлжээ

Брюс эмэгтэй хүний дүр төрхтэй болсон тухай мэдээ хүн бүрд гэнэтийн цочрол болсон ба анхнаасаа энэ тухайгаа мэддэг байсан ч илэн далангүй байхаас эмээдэг байжээ. Түүнчлэн өмнөх эмэгтэй хүмүүстэй харьцаж байсан үеүд нь түүний уг байдалд багагүй нөлөөлжээ.

Трансжендер эмэгтэй болсон нь

2015 онд Кейтлин трансжендер эмэгтэй гэдгээ албан ёсоор олон нийтэд ил болгосон ба 20/20 нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа жендерийн тэгш бус байдлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрээр үүнээс хойш эмэгтэй хувцас өмсөж, дааврын эмчилгээ хийлгэж, бүх талын арга хэмжээг авсаар байв.

Түүний гэнэтийн өөрчлөлтийг хүүхдүүд нь эергээр хүлээн авчээ

Уг үйл явдал хэн бүхэнд хачирхалтай санагдсан ч, хүүхдүүдийнх нь харилцаанд нөлөөлөөгүй бөгөөд эмэгтэй хүн болсон ч тэдэндээ үүрд аав байхаа амлажээ. Мөн Кейтлин “Миний хүүхдүүд бүгд намайг аав гэж дууддаг. Тиймдээ ч би үхэн үхтлээ эцгийн үүргийг биелүүлэх болно” хэмээн хэлжээ.

Крис Женнерийн хариу үйлдэл бодсоноос тэс өөр байв

Ихэнх хүмүүс тэдний харилцаа таарамжгүй муугаар дууссан гэж бодсон ч, Крис Женнер Us weekly сэтгүүлд “Бидний хооронд ямар ч дайсагнал байхгүй, хэдийгээр гэрлэлтдээ цэг тавьсан ч нөхөрлөлдөө үнэнч байх болно. Энэ нь ч бидэнд таалагдаж байгаа” хэмээн маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!